“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГИЙГ ШАЛГАРУУЛНА

2017-05-08  

Замын цагдаагийн албанаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5-р сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн шилдгийн шилдэг багийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах юм.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн нь энэ жил 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээнд шалгарч үлдсэн шилдэг нийт 15 цэцэрлэгийн хүүхэд, багачууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөх юм.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?