МУУДАЖ АМЖДАГ, САЙДАЖ АМЖДАГГҮЙ ХОРВОО ГЭЖ....

2016-03-03  

Энэ орчлонд хүн бүр юугаар өлсөж цангадаг билээ? Хоолноос илүүтэй хүний сэтгэлийн өлсгөлөн бол хайраар дутах. Ээж аавдаа, үр хүүхдэдээ, хань ижилдээ, найз нөхдөдөө үл хайрлагдана гэх юутай гашуун мэдрэмж байх вэ? Би хэнд ч хэрэггүй, намайг хэн ч ойлгодоггүй, хайрладаггүй гэж бодож байвал, харин чи өөрөө бусдыг ойлгож, бас хайрладаг болов уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Ер нь бид хайраар өлсөж суухдаа өөрийгөө буруутгадаг болов уу, эсвэл ганцхан бусдаас буруу нэхдэг, бас хайдаг болов уу. Алив зүйл хоёр талтай ч хайр хүрэм хүн бас байдаг гэж сананам. Танд ч надад ч бодоход л дотор цэлмэсэн тийм сайхан хайрын "эзэн" хэн нэгэн байх. Энэ бол зөвхөн хайр дурлалын явцуу хүрээнд биш, бүхий л амьдрал хэмээх том гарагийн хүрээнд билээ. Хэн нэгнийг хайрлаж, хэн нэгэн таныг намайг хайрладаг гэдгийг санахуйяа тра ля ля ля... гээд ч юм уу дуулмаар эсвэл эргэлдэн бүжмээр санагддаг. Хайрлах, тэврэх, үнэсэх, үнэрлэх, туних, бас уурлах, муудаж, сайндах хүнтэй байх юутай сайхан. Нас яг л мөч мөчөөр биднээс холдож, өөрийгөө төсөөлж ч байгаагүйгээр хөгширнө гэхэд тиймхэн санагддаг ч хамгийн аймшигтай эд бол хэнд ч үл хайрлагдах. Бурхан бидэнд адгуус амьтдаас ялгаатай нь тэвэрч үнсэх гарыг хайрласан юм, санаж санаашрах дурсамж, сэтгэл, ухаан бодлыг бэлгэлсэн юм. Хайрлаарай, хүмүүс ээ өөрийгөө ч өрөөлийг ч өрөвдөн, үнэлэн хайрлаарай. Хэзээ буцахаа, эргэн учрах, уулзах эсэхээ хэн ч мэдэхгүй. Хайрлаарай, Өр зүрхнээсээ. Хэзээд муудаж амждаг, харин сайдаж л амждаггүй хорвоо шүү дээ. Хайрлах гэж ухаан, мэдрүүлж, энхрийлж, аргадах гэж гар заяасан юм хүмүүст. Хайрлан, тэврэгтүн, энхрийлэгтүн, аргадагтун, ээж аав, үр хүүхэд хань ижил , садан төрөл, найз нөхөд, бүгдээ.
Уг нь бол ухаанд оршиж, тэвэрт багтдаг орчлон шүү дээ.

 

Хулганайн Тэргэл Чикаго хот

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?