Зам тээврийн осол гэмтэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Дэлхий дахинд зам тээврийн осол, гэмтлийн улмаас жилд 1,2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэж, бэртэж байна.
2010-2015 онд осолд гэмтлийн өвчлөл, нас баралт жил бүр Монгол улсын хүн амын өвчлөлийн 5 дугаарт, нас баралтын 3 дугаарт орсоор байна.
Монгол улсад 2016 онд 46712 зам тээврийн осол бүртгэгдсэний 41375 буюу 88,6% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
2016 онд Монгол улсын хэмжээнд бүх төрлийн гэмт хэргийн улмаас 880 хүний амь нас хохирчны 45,3% нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас амь насаа алдсан судалгаа байна.
2011 онд НҮБ-ын Eрөнхий Ассемблейн 2010 оны 64/255 дугаар тогтоолоор “2011-2020 оныг “Замын хөдөлгөөний хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас баралтыг үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшний үйл ажиллагаагаар 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 4 дэх удаагийн 7 хоногийг 5 дугаар сарын 8-ны өдрөөс 14-ны хооронд “Хурдаа хасч- Амь насаа аваръя” нэгдсэн уриан дор Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Нийслэлийн боловсролын газар,Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагууд хамтран замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх зөрчлийн хор уршиг, аюулын талаарх хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МУ дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У нар болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Уг долоо хоногийг угтаж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА