ОРОН НУТГИЙН АВТОЗАМУУДАД ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧ БАГАЖ АШИГЛАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЯВУУЛЖ БАЙНА

2017-05-12  

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай автозамуудад "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.

Учир нь сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338  буюу 76,5% нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол  бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24%-ийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна. 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУЛГАН:МАНАЙ ЖОЛООЧ НАР ОРОН НУТГИЙН ЗАМД ИХ ХУРДТАЙ ЯВСНААС ОСЛЫН ТОО БУУРАХГҮЙ БАЙНА. ИЙМ ХЭМЖДЭГ ТӨХӨӨРӨМЖ БАЙНГА БАЙРШУУЛВАЛ. 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?