ХУУРАМЧ ТОС, ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛ ХУДАЛДАЖ БАЙСАН ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

2017-05-12  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс автомашины тос, тосолгооны материал худалддаг газруудад хийсэн шалгалтын дүнгээ өнөөдөр танилцууллаа. Тэд 34 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Ддүүргээс зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрөлтэй ч хуурамч бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчлүүд илэрчээ. Энэ шалгалтаар тосолгооны бүтээгдэхүүн худалддаг гурван газар, нэг угаалгын газар, дугуй засварын долоон газар, авто засварын 11 газрыг нүүлгэн шилжүүлэх дүгнэлтийн гаргаж, дүүргийн ЗДТГ-т хүлээлгэн өгчээ.

Иргэд урин дулаан болж, улирал солигдож буй энэ үед тос, тосолгооны материалын зориулалтын цэгээс  худалдан авахыг зөвлөлөө. Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улс орноос импортолсон тос, тосолгооны материалуудыг худалдаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн болон хурдны хайрцагт зориулагдсан тоснуудыг зориулагдсан агуулах, худалдааны төв, автозасварын газрууд, ШТС-ын дэргэдэх худалдааны цэгүүд, зам дагуух ТҮЦ-үүдээс тос, тосолгооны материал худалдаж авахдаа юуг анхаарах талаар зөвлөгөө өглөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?