Чингэлтэй дүүргийн IV хорооны нэг байрны тагтан дээр ээжийгээ зодож буй эмэгтэйн бичлэг цацагдсан. Энэ эмэгтэйг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулсан. Очиход агсам тавьсан гэх эмэгтэй гараад явсныг олж тогтоон саатуулан шалгасан байна. Тухайн үед тэрээр согтуу байсан бөгөөд агсам тавьж уур бухимдлаа гаргасан байна. Түүнийг 7 хоног баривчлахаар болжээ. Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 35 мэдээллийг Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст мэдэгдэж дундаж нь 35 минутын хугацаанд шалгаж шийдвэрлэж ажилласан байна.
Ц.ХИШГЭЭ