Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГУРВАН ӨӨР НАМЫН Ц.НЯМДОРЖ, С. ТЭМҮҮЖИН, О.БААСАНХҮҮ НАРЫН ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДЭЭ ДЭМЖСЭНГҮЙ

2017-05-19  

УИХ-д мөр зэрэгцэн сууж байсан хуульч гишүүд өөрийн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ дэмжсэнгүй.

Ц.НЯМДОРЖ : Тэр М.Энхболдтой бага хурал дээрээ өрсөлдөж ялагдсан. Тухайн үедээ чанга тэврэн үнсэж, - Эцсээ хүртэл дэмжинэ гэж хэлж байсан боловч, гомдол нь хараахан сарниагүй бололтой. Тэр , - Би эд нарыг шоронд орохоос хамгаалж байна гэж хэллээ.

С.ТЭМҮҮЖИН : - Ардчилсан намын гайгүй дөнгүүр гэсэн гишүүдийг онилж байгаад хэвлэл мэдээллээр балбалаа. Энэ ажлын ард ганцхан эзэн байгаад харамсаж байна. Батчимэг гишүүнийг тагнуул, намайг хар тамхи, охины хэрэгт холбож, энэ компанит ажлыг гардан хийсэн тэр хүн бол Х.Баттулга. Энэ Баттулга гэдэг яагаад дуусдаггүй юм бэ. Хажуу дэргэдийнхээ хавиргыг хутгалдаг Түгжил шүү дээ. Тэр бол маш их мөнгөтэй. Мөнгөө хаанаас олсон нь гайхалтай. Мөнгөтэй хэрхэн болсон нь одоо шалгагдаж буй юм шиг билээ. Хэвлэл мэдээлэлд маш их мөнгө зарж байна. Мөнгийг баруун зүүнгүй цацдаг. Шударгаар хөлсөө урсгаж мөнгө олсон хүн бол ингэж зарахаас харамлана. Шударга бусаар мөнгө олсон хүнд дахиад ийм хэмжээний мөнгийг олохын ийм их мөнгийг хаях бол юу ч биш.

О.БААСАНХҮҮ : Би Ганбаатарыг эхнээс нь дэмжээгүй. Энэ бол манай намын ч гишүүн биш. Би энэ хүнийг эхнээс нь дэмжээгүй, цаашид ч дэмжихгүй. Миний улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлсөн шийдвэрийг гаргалаа гэж би үзэж байна. Ганбаатар бол худалч, хуурамч дипломтой нэгэн. Дээд боловсрол ч эзэмшээгүй хүн. Энэ шийдвэр бол МАХН-ын 114 мянган гишүүнийг басамжиллаа.

Ийнхүү 3 намын 3 нэр дэвшигчийн талаар намынх нь удирдах бүрэлдэхүүн, түүнд ойр байдаг нөлөө бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ. Гэхдээ аль аль шүүмжлэл нь зарчмын гэхээсээ хувийн, гомдлын чанартай өнгө аясыг агуулсан байлаа. Тэмүүжингийн хувьд өөрийг нь онилж хэвлэлээр давшилсны захиалагч нь гэж Баттулгыг нэрлэсэн. Түүгээр зогсохгүй "эвгүй" гар гэх хаягийг зүүх гэж оролдлоо. Нямдоржийн хувьд гомдол нь тасраагүй хэвээр. УИХ-ын даргын суудлыг өгөөгүйгээс үүдэлтэй гомдол гэж хэвлэлд бичигддэг. Тиймээс ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн. Гол нь М.Энхболдыг хөдлөхөд орыг нь залгах хүсэл тачаал хэвээр гэж үзэх нь бий. Баасанхүүгийн хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн гол тоглогч болж хувирсан. Харин 17-ноос хойш Баасанхүүгийн моод дууссан. Тэр өөрийн ерөнхийлөгчтэй болох хүсэлтэй байсан. Түүнийг нь дэмжээгүй. Мөн түүнтэй МАН, АН-ын нэр дэвшигчид холбогдож, сонирхолтой санал дэвшүүлж байсан гэх яриа олны ам дамжсан. Гэхдээ тэр эцсийн шийдвэр гаргагч байж чадаагүй. Энэ нь түүний зэвүүцэл, хорсолыг төрүүлсэн гэх таамаглал бий. Ийм маягийн гомдолын давалгааг гурван хуульч, тэр дундаа хоёр нь хууль зүйн сайд байсан, гурав дахь нь сайд болох хүслээ нууж ирээгүй хуульчид үүсгэлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дамдин:Үнэн ш дээ. Бүгд тодорхой байр сууриа илэрхийлээд авсан. 2017-05-19
ZOCHIN:Nyamdorj guai unseed l bsan daa. Teriig demjih geh bh daa...Eserguutsen yum haragdaagvi 2017-05-19
Irgen:Tsaad burhi chin dotroo bol durgvi bsan bhoo 2017-05-19
эмээ:ун Унэн шуу!!! 2017-05-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?