ОРОН СУУЦ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМД ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА

2017-05-22  

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллалаа.

2017 оны 05 дугаар сарын 13,14-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 574 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн байна.  

Тухайлбал :

  1. ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” З жолоочтой автомашин онхолдож 4 хүн гэмтсэн.
  2. БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 3-р эмнэлэгийн урд замд амины Toyota Chaser Д жолооч нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон.

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөний 5 нь гэрийнхээ ойролцоо тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулах зэргээс шалтгаалж зам тээврийн осолд ихээр өртөж байна. 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?