ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН НОХОЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ АЖИЛ 65 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

2017-05-22  

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-оос хэрэгжүүлж эхэлсэн. Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 12, 13, 14, 16, 17 дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Содхан” ХХК-ийн мал эмнэлгээс 6 баг 8700 нохой, Сүхбаатар дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Овоот гол” ХХК-ийн мал эмнэлгээс 4 баг 6300 нохой, нийт 8 баг, 15000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Чингэлтэй,  Сүхбаатар дүүргийн гэр хорооллын нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийх ажлын  гүйцэтгэл 65.9  хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?