ГЭР БҮЛЭЭ ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙНХӨӨ АМИЙГ ЕГҮҮТГЭЖЭЭ

2017-05-23  

Өчигдөр буюу 5-р сарын 22-ны өдөр СХД-ийн 26-р хорооны .....задгай тоотод суух 39 настай "Х" согтуурсан үедээ гэр бүлийн гишүүдээ хөнөөсөн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал эхнэр 37 настай "Н", охин 11 настай "Н", охин 7 настай "М", хүү 4 настай "П" нарын толгойг сүхээр цохиж амь насыг нь хохироосон байна. Хэрэг хийсэн даруйдаа тэрээр өөрийнхөө хоолойг хутгаар хэрчиж амиа хорложээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Аймаар юм бэ.Ингэж архинаас болж хэрэг хийх гэж. Сархад савнаасаа бусдыг гэдэг чинь л болж дэ 2017-05-23
Золбоо:Ээ бурхан минь. Хүүхдүүд ямар буруутай юм бэ. Гүн эмгэнэл илэрхийлье. 2017-05-23
Зочин:Улс төрчид минь энэ нийгмийн амьдрал архинаас их юм шалтгаалж байгааг яагаад харахгүй байна вэ. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь архины бизнес эрхлэдэг. 2017-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?