ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛС

2017-07-31  

Ширээний теннис буюу одон бөмбөгийг анх 1880-аад онд анх Англи улсад анх язгууртнуудын тоглоом гэж оройн хоолны дараа тоглодог байсан тоглоомуудын нэг юм. Хамгийн анх 1860-1870-аад оны хооронд Энэтхэг улсад байсан Английн цэргүүд номоор тусгаарласан ширээн дээр гольфийн бөмбөгийг номоор цохиж тоглодог байсан бөгөөд ширээний теннисийг олон янзаар нэрлэдэг байсан бөгөөд тэднээс дурдвал “whiff-whaff” ,”flim-flam”, “pim-pam” “ping-pong” зэргээр нэрлэж ирсэн бөгөөд, 1901 онд Их Британий J.Jaques & Son Ltd гэх ширээний теннисний хэрэгслийн компани “ping-pong” гэх нэршлийг оруулж ирсэн бол одоо ашигладаг нэршлийг 1920 онд Parker Brothers гэх компани J.Jaques & Son компаниас албан ёсны эрхтэйгээр ping-pong гэх нэршлийг авч дараагаар шинэчилсэн байна. Харин ширээний теннисний гол хэрэгсэл болох бөмбөгийг 1901 онд Британий ширээний теннисний сонирхогч James W.Gibb циллойд материалаар хийх нь хамгийн зохистой гэж нээсэн байдаг бол ширээний теннисний ракетыг мөнхүү онд E.C. Goode гэдэг хүн модон болгож шинэчилсэн байна.

Хамгийн анхны албан ёсны бус тэмцээн 1902 онд зохион байгуулагдаж байжээ. Ширээний Теннисний холбоо 1921 онд Их Британид байгуулагдаж 5 жилийн дараагаар Олон Улсын Ширээний Теннисний холбоо байгуулагдаж тэр жилдээ албан ёсны анхны тэмцээн зохион байгуулж, 1933 онд Америкийн Ширээний теннисний холбоо байгуулагдаж байжээ.

 

Ширээний теннисний сонирхолтой баримтууд 

1960 оноос Паралимпийн төрөлд ширээний теннис ордог болсон бөгөөд 28 жилийн дараа 1988 онд ширээний теннис Олимпийн төрөлд ордог болсон.

Хэдий ширээний теннисний гарал үүсэл Англи улсаас гаралтай ч 1981 оноос хойш БНХАУ-ын тамирчид 131 дэлхийн аваргын тэмцээнээс 109ийг нь хожиж байжээ.
ЗХУ-д 1930-аас 1950аад оны хооронд ширээний теннисийг нүд гэмтээх аюултай гэж үзэн тоглохыг хориглодог байжээ.

Jackie Bellinger болон Lisa Lomas гэх тамирчид 1993 онд хоорондоо 60 секундэд 173 сет харилцаж рекорд тогтоосон байна.

Доктор профессор Wendy Suzuki мөн Доктор Daniel Amen гэх сэтгэл судлалын эрдэмтэд ширээний теннисийг #1 тархи ажиллуулдаг спорт гэжээ

1970-аад онд АНУ БНХАУ-тай дипломат харилцаагүй байх үед АНУ-ын Ширээний Теннисний холбоо БНХАУ-д айлчлал хийж ширээний теннисээр улс хоорондын харилцааг бэхжүүлж байжээ.

Хэрэгслүүд

-Бөмбөг нь 2.7 грамм жин бүхий 40мм диаметртэй циллойд материалаар хийж дараагаар нь матт бүрхүүлээр бүрхэж хийгдсэн байдааг. 2015 онд албан ёсоор шар болон цагаан өнгийг ширээ болон шалнаасаа ялгарах хамгийн зохистой өнгөөр сонгон чанраар нь 1-3 одтой гэж хуваан 3н одтой бөмбөгийг тэмцээнүүдэд илүү ашигладаг.
-Ширээ нь 2.74м урттай, 1.525м өргөнтэй, 76см өндөртэй, 30см өндрөөс унагасан бөмбөг 23см өндөрт хүрж байх ёстой байдаг.
-Ракет нь 4 давхар модон хавтас, үйс үүрс хөнгөн цагаан шилэн ширхэг байдаг ба 85%аас дээш мод агуулж байх стандарттай байх ёстой байдаг. Урт нь 17см, өргөн нь 15см байдаг бөгөөд хар болон улаан өнгийн резинтэй байдаг. Тамирчид тоглолтын үеэр өрсөлдөгчийнхөө цохиурыг харах боломжтой байдаг.

Теннисний олон улсын дүрэм

Ширээний теннисний ОУ-ын бүх тэмцээнд дараах дүрмүүд мөрдөгддөг. Дүрмийн дагуу тоглож сурч гэмээ нь амжилт гаргах, маргаангүй чадварлаг тоглолт гаргах үндэс болох юм.

* Ширээний шүүгч өндөр сандал дээр тоглолтыг шүүх бөгөөд хэрэв байхгүй нөхцөлд хос тоглолтыг зогсож шүүнэ. Нэг бүрчилсэн тоглолтыг зогсож шүүх шаардлагагүй.

* Багийн тоглолтод тоглож буй тамирчины ард багийн гишүүд болон дасгалжуулагч суух бөгөөд харин нэг бүрчилсэн тоглолтод зөвхөн нэг хүн суухыг зөвшөөрдөг. Хэрэв дүрэмд зааснаас олон хүн суусан байвал шүүгч тогтоогдсон тоо хүртэл хүн байхыг шаардах бөгөөд биелүүлэхгүй бол тоглолтыг эхлүүлэхгүй.

* Тоглолтод орох бөмбөг нь үйлдвэрлэлийн алдаа, хэлбэр алдагдсан зэрэг асуудал байж болзошгүй тул тамирчид ширээн дээр тоглохоос өмнө бөмбөгийг сонгосон байх ёстой.

* Тоглолтын явцад тамирчид цохиур гэмтсэнээс бусад тохиолдолд цохиурыг солихыг хориглоно. Сольсон тохиолдолд шүүгч энэ үйлдлийг ерөнхий шүүгчид мэдэгдэж тамирчиныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

* Нэг үеийн тоглолт дууссаны дараа болон завсарлагаар тамирчид цохиурыг ширээн дээр орхих ёстой.

* Тамирчид резинийг тоглохоос өмнө тусгай зориулалын өрөөнд зориулалтын цавуугаар наасан байх ёстой. Ширээн дээр тоглох гэж гарч ирээд наахыг хатуу хориглоно.

* Давуулалтыг хийхдээ бөмбөгийг 16 см-аас доошгүй өндөрт, шүүгч, туслах шүүгч болон өрсөлдөгч тамирчинд харагдахаар, ширээтэй ижил түвшинээс алгаа дэлгэж алган дээрээс онцом шидэж давуулна. Давуулалт нуух, гар салгалгүй буюу 16см ээс доош шидэж давуулсан бол 1 оноогоор торгоно.

* Хэрэв давуулалтыг дүрмийн бус гэж үзэж буй нөхцөлд шүүгч эхний удаа анхааруулна. Хоёр дахь удаагаа буруу давуулбал шууд 1 оноогоор торгоно.

* Тоглолтын ширээн дээр гарч ирээд тамирчид бие халаалтыг 2 минут хүртэл хийнэ.

Маргаан шийдвэрлэх

* Давуулалт хийх үед бөмбөг ширээний торонд хүрэх, гаднаас бөмбөг орж ирэх, хүчтэй дуу чимээ гарах болон бусад шаардлагатай тохиолдолдуудад тоглолтыг зогсоохыг зөвхөн шүүгч шийднэ.

* Шүүгчийн гаргасан шийдвэр хоёр тамирчины саналтай зөрж байгаа тохиолдолд жнь: бөмбөг ширээний өнцөгийг шүргэсэн эсэхэд санал зөрсөн бол 2 тамирчины санал нэг байгаа тохиолдолд тамирчдын саналаар шийдэж болно.

* Тоглолтын явцад бөмбөг цохиур барьж буй гарны бугуйнаас урагш цохиж эсрэг талын ширээн дээр орвол тоглолтыг үргэлжлүүлнэ.

* Давуулалт хийх болон тоголлтын явцад бөмбөг зөвхөн цохиурт л хүрэх ёстой. Хувцас, гаранд хүрвэл алдаанд тооцно.

* Тоглолтын явцад бөмбөг тор шүргэж орсон болон торны тогтоогч төмөрт цохиж орсон, ширээний ирмэг дэх цагаан шугамтай хэсэгт шүргэсэн бол орсонд тооцно. Харин ширээний хажуу босоо буюу хар хэсэгт цохисон бол гарсанд тооцно.

Завсарлага

* Тоглолтын явцад багийн дасгалжуулагч болон тамирчины аль нэг нь нэг минутын хугацаатай нэг удаа завсарлагыг авч болно. Завсарлага авсан тоглогчын тал дээр “T” гэсэн тэмдэг тавина.

* Харин нэг үеийн тоглолт дууссаны дараах завсарлага 2 минутаас илүүгүй байх ёстой.

* Тоглолтын явцад тамирчинг 6 тоо тутмын дараа буюу 2 тамирчны онооны нийлбэр 6-д хуваагдах тоон дээр хөлс арчихыг зөвшөөрнө. 3:3 9:3 6:0 9:9 гэх мэт

* Тамирчинд зөвлөгөөг зөвхөн дүрмэнд заасан завсарлагааны үеэр өгнө. Хөлс арчих, бөмбөгөнд явах үеүдэд зөвлөгөө өгөх, авахыг хатуу хориглоно. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл эхний удаад шар картаар зөвлөгөө өгч байгаа хүнийг торгож, хоёр дахь удаад түүнийг тоглолтын талбайгаас хөөнө. Энэ үед орлогч дасгалжуулагч хүрч ирж суух ёсгүй.

Буруу зан үйл гаргасан үед

* Тамирчин тоглолтын үеэр талбайд чанга хашгирах, хараах, шүүгчтэй маргах зэрэг ёс бус үйлдэл хийвэл шүүгч түүнийг шар картаар сануулна. Хэрэв үйлдлийг дахин давтвал шууд улаан картаар торгож нэг оноог өрсөлдөгч тамирчинд өгнө.

* Дахин дээрх үйлдлийг давтвал дахин улаан картаар торгож, дахин нэг оноог өрсөлдөгчид өгнө.

* 3 дахь улаан картаар торгуулах үйлдэл хийвэл шүүгч тоглолтыг зогсоож ерөнхий шүүгчид мэдэгдэнэ. Ерөнхий шүүгч тамирчныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

* Тоглолтын нэг үе дууссаны дараа тамирчин буруу зан, үйлдэл хийвэл дараагийн үеийг нэг тэгээр (1:0) эхлүүлнэ.

* Шүүгч багийн тоглолтыг шүүх явцдаа нэг тоглолт дуусах бүрд багийн тоглолтын нийт харьцааг байнга чангаар хэлж байх ёстой.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?