БНСУ-Д ШИНЭЭР ГАРЧ БУЙ D-9-1 ВИЗНИЙ ОЛГОЛТЫН ЖУРМЫН ТАЛААР

2016-03-17  

Тус виз нь D-8, D-9 зэрэг Солонгост худалдаа үйлчилгээ эрхлэх сонирхолтой гадаад иргэдэд зориулан олгодог визүүдтэй адилхан бизнес, худалдаа үйлчилгээний виз юм. Тус визийг авахыг хүссэн хүмүүс тодорхой хэмжээний оноог цуглуулах шаардлагатай ба нийт 160 онооноос 60 хүртэлх оноог цуглуулах шаардлагатай юм.

1.Солонгос улсад 5-с дээш жил амьдарч байгаа бол 20 оноо

                                  3-с дээш жил бол 15 оноо

                                  1-с дээш жил амьдарч байгаа бол 10 оноо

2.Солонгосын их дээд сургуульд төгссөн суралцаж байсан бол

                                  Бакалавраар төгссөн бол 10 оноо

                                  Магистр төгссөн бол 15 оноо

                                 Докторт суралцан төгссөн бол 20 оноо

3.Солонгос хэлний түвшин

                        TOPIK 3 түвшингээс илүү бол 10 оноо

                        Худалдаа, бизнесийн мэргэжлийн ангид суралцаж байсан бол 10 оноо

                        Олон улсын худалдаа бизнесийн туршлагатай бол 20 оноо

                        Бизнес,худалдааны мэргэжлийн сургалтанд сурч байсан бол 10 оноо

тус тус авах боломжтой юм. Тус сургалтыг Солонгосын худалдааны холбоо, KOTRA, Сөүл хотын бизнесийг дэмжих төвүүд дээр явагдах байна. Тухайлбал :   

KOTRA

 -2016.3.30-4.2

 -2016.9.26-9.30

Солонгосын худалдааны холбоо

2016.7.18-7.22

- 2016.11.14-11.23

Сөүл хотын бизнесийг дэмжих төв

 -2016.5.16-5.27

-2016.10.17-10.28- ны хооронд сургалтууд явагдана.

 

Солонгос улсын Сөүл хотоос Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?