ОСГОЖ НАС БАРАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

2017-12-01  

Цаг агаар огцом хүйтэрснээс хүмүүс осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байна. Өчигдрийн байдлаар 5 хүн хөл гараа хөлдөөсөн, осгосон байдалтайгаар түргэн тусламжийн 103-аар ГССҮТ-д хүргэгджээ. Хөдөө орон нутгийн замд машинтайгаа явж байгаад төөрснөөс, цасанд боогдсоноос, мөн архидан согтуурч яваад осгож нас барсаар байна. Тухайлбал :

Хөвсгөл аймгийн “Цэцэрлэг сумын 6-р багт Амтайханы хөндий гэдэг газар Хөвсгөл аймгийн харъяат “Б” нь “Toyota Cami” автомашиныхаа хажууд осгосон байдалтай нас барсныг шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн 12-р хороонд 29 настай иргэн “Ц” / гар, хөл осгосон байдалтай 103-аар хүргэгдсэнийг ЧДЦХ-2-р хэлтэс шалгаж байна.      

Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны  68 настай иргэн “Г”  хашаанаадаа осгосон байдалтай нас барсан хэргийг СХДЦХ-2 шалгаж байна

БХД-ийн 2-р хороонд суух иргэн 57 настай “Б” осгосон байдалтай нас барсан хэргийг БХДЦТ шалгаж байна.

Энэ бол мэдэгдэж байгаа тоо цаана нь мэдэгдэхгүй хөл гараа хөлдөөсөн хичнээн хүн байгаа бол. Энэ мэт хайхрамжгүй байдлаар амь насаа алдсаар байгаа тул цагдаагийн газраас хөдөө орон нутгийг зорих жолооч нарт авто тээврийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, шатахуунаа сайн базааж, цаг агаарын мэдээг тогтмол сонсож аян замд гарахыг анхааруулж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?