Анх 2009 онд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-д цаазын ял сонсч байсан иргэн Л.Байгалмаа эх орондоо иржээ. Тухайн үед түүнд ялын дээд хэмжээ оноосон ч монгол улсаас удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр цаазын ялыг хөнгөлж 25 жил болгож байсан юм.
Тэрээр 2009 онд Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан ч
Л.Байгалмаа энэ тухайгаа "өөрөө ч мэдэлгүйгээр хар тамхи тээвэрлэсэн байсан" гэж мэдүүлсэн байдаг.
Харин 2011 онд манай улс БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, 2014 онд БНХАУ-ын дарга Cи Зиньпин манай улсад айлчлахдаа энэхүү хэлэлцээрийг баталж, албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Ингэснээр Монгол Улсын гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн авсан бөгөөд Л.Байгалмааг энэ сарын 7-нд шилжүүлэн авсан байна. Л.Байгалмаа нийт ялын хугацааныхаа 7 жилийг БНХАУ-д биечлэн эдэлж, одоо18 жилийг ийнхүү эх орондоо эдлэх бож байна. Тэрээр хоёр ч охины ээж гэдгийг нь монголын ард түмэн мэдэх биз ээ.
С.ШҮРЭНЧИМЭГ