"ҮЛГЭР" ЯРИХ ИЛБЭЧИН УЛС ТӨРЧДИЙГ ЦИРКИЙН МАНЕЖ РҮҮ НЬ НҮҮЛГЭЕ

2018-01-14  

Улс төрчид ганц л эрдэмд гаршжээ. Тэр нь уран илтгэх, иргэдийг сэнхэртэл ухуулах. Юу хийх нь гол биш, юу ярих нь чухал гэж улс төрчид тоть шиг давтаж байна. Хэлэх нь хийсний хагас ч гэж тэдний нэг удирдагч Ц.Элбэгдорж ч номлодог. Тэдний үгээр болсон бол улс орон маань ядахдаа хагас хөгжиж, ард иргэд нь хагас хөлжмөөр юм даа. Гэтэл юу болов. Иргэд нь улам ядуурах, улс орон бүрэн дампуурах ирмэг дээр тулчихаад байдаг. Хорь гаруй жил иргэдийг "илбэдлээ" тэр улстөрчид. 

Хоёрхон жилийн өмнө татвар нэмэхийг эсэргүүцэж суусан Хүрэлбаатар сангийн сайд болонгуутаа татвар нэмэхээс сангийн сайдын ажлаа эхлүүллээ. Түүний сөрөг хүчин байхдаа юу гэж хэлж алиалж, жүжиглэж, илбэдэж байсныг дахин нэг санацгаая. Иргэд ч бас ой санамжаа бүрэн гээгээгүй гэдгийг ч мэдрэг. УИХ-ын гишүүд алиалагч, илбэчин болсон юм бол төрийн ордноос тэднийг циркийн манеж рүү нүүлгэн шилжүүлье. Цирк хоосон, тэнд жүжигчин, алиалагч, бас илбэчин хэрэгтэй байна.

 

 

 

Д.МЭНДБАЯР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ИЧИЖ АМЬДРААСАЙ АРДЫН НАМ 2018-01-14
zochin:ard tumniig mangar gej boddog yumyy ta buhend ard tumen chin udahgvi dungee tavina harj l bgaarai !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-01-14
намхай:өөрөө албан тушаалд очихоороо өөр юм ярьдаг хүрэлбаатар !!!! 2018-01-14
HALH:SERUUN DOTORTOI BOL BARUUN AIMAG , SEETEN CHIHTEI BOL CHONIIN GULUG GEDEG SHUU 2018-01-14
зочин :энэ эвлүүлэг байхаа ,, аядуу зөөлөн коммунистуудаа,,,,,,, 2018-01-14
Доёо:Хүрэлбаатар бол МАН ын үнэн дүр төрх ,Яг ийм нөхөд МАН ыг тойрон хүрээлдэг юм, 2018-01-23
Доёо:Хүрэлбаатар бол МАН ын үнэн дүр төрх,Яг ийм дүр төрхүүд МАН ыг тойрон бүжгэлдэг 2018-01-23
Зочин:АВИЛГАЛ-гүй АРДЧИЛАЛТАЙ улсад бол ийм хариуцлаггүй үйлдэлд шууд өөрөө огцордог, ЁС ЗҮЙ гэж нэг юм уг нь байдаг даа, ХҮРЭЛБААТАР аа иргэд чамаас ЁС ЗҮЙ -тэй байхын эхлэл тавихыг хүсч хүлээж байна, 2018-01-23
sara:odoo hurtel itgej bga n teneg sh de.bi lav itgedeggui.namaig huuhed bhad l iim ulger yarisan nohduud bsan.odoo ch heveeree. 2020-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?