МОНГОЛ УЛС БОЛ СОЛОНГОСЫН ХУВЬД БЭЛЭН МӨНГӨНИЙ АТМ МАШИН

2018-01-17  

1990 оны эхээс Монголчууд Солонгосыг зорих болсон. Тэнд ажиллаж, цалингаа Монгол руу илгээж ар гэрээ тэжээж тэтгэдэг байсан. Тэр үед Солонгосоос их хэмжээний бэлэн мөнгө Монгол руу урсдаг байсан. Бэлэн мөнгөнөөс гадна машин, сэлбэг, бусад барааны хэлбэрээр ч Монголын зах зээлийг тэтгэж байсан түүх бий.

Тэгвэл цаг өөрчлөгдөж, Монголоос их хэмжээний мөнгөн урсгал Солонгос улсын хил даван урсдаг болжээ. Монголын цөөхөн хэдэн телевиз Солонгосын олон ангит уран сайхны гаргасны төлөө жилдээ 5 тэрбум төгрөг төлж байна. Дээр нь Монголоос Солонгосыг зорих "Эмчилгээний зориулалт бүхий томоохон аялалын маршрут" хэдийнээ бий болжээ.

Солонгост эмчилгээ хийлгэж, эмнэлгүүдэд нь мөнгө төлж байгаагаараа Монголчууд эхний 1-2-р байрыг хуваалцдаг болсон байна. Энэ бол хэдэн арван тэрбумаар хэмжигдэх тоо гэнэ.

Дээр нь Монголын улс төрчид, бизнесмэнүүд Солонгосын казинод тэрбум тэрбумаар мөнгөө "тушааж" байна. Тиймээс ажиллах хүчнээс гадна, зөвхөн казинод тоглох Монголчууд, эмнэлэгт үйлчлүүлэх бизнесийнхэнд зориулж тусгай хөтөлбөр гаргаж ажиллах болсон гэнэ.

 

 

Хөтөлсөн Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?