Монгол улсын нийт хүн амын 6,66 хувь нь 60 ба түүнээс дээш насны өндөр настнууд байна. Эдгээр ахмадууд дунджаар жилд 30 гаруй жил ажилласан. Сард 280,000- 400,000 тэтгэвэр авдаг.
Тэд бидний өнөөдрийг бүтээсэн. Цаг наргүй бүтээн байгуулалт хөдөлмөр чин сэтгэлээрээ ая тухтай амьдрах орчинг бидэнд үлдээсэн. Гэвч бид ахмадуудаа мартаж, ач буяныг нь умартаж байгаа нь харамсалтай.
Хамгийн тод жишээ гэвэл үйлчилгээний байгууллагууд жилээс жилд жижигхэн болж байгаа хэдэн ахмадуудыг маань хүн гэж үзэхгүй байна.
Энэ эмээ гэхэд тэтгэврийн мөнгөө авахаар банкинд хүрэлцэн ирсэн боловч төрийн банкны өндөр тавцанд өлмий дээрээ зогсоод ч хүрсэнгүй. Үйлчилгээ үзүүлэхээр сууж буй теллер бүсгүй хүнд сурталтайгаар сандал дээрээ цавуугаар наалгасан аятай налайгаад сууж байх юм. Босоод дэвтрийг нь авах сэтгэл түүнээс гарсангүй. Хувь хүний тухайд хүн хүндэлж мэдэхгүй байвч харилцагчид үйлчилж байгаа ажилтан гэдгээ мэдмээр л юм.
Ахмадуудыг ялгаваралан гадуурхах нь энгийн үзэгдэл болсон мэт байгаа нь дэндүү харамсалтай.
Т.Хуншагай