ШВЕДЭД ИРЛЭЭ Л БОЛ ДИВААЖИНД ХӨЛ ТАВЬСАН ХЭРЭГ БИШ

2016-03-26  

Одоогоос 100 гаруй жилийн өмнө Швед улсын иргэд АНУ-руу сайхан амьдрал хайн ажил хөдөлмөр хийхээр явах их урсгал өрнөж байсан түүх бий. Ойролцоогоор сая гаруй иргэд АНУ-д очин ихэвчлэн газар тариалан эрхэлдэг байсан байна. Харин шведүүд эх орноо хөгжүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэн бэхжүүлж чадсанаар өөрсдөө харь орныг зорьж ажиллах биш эх орондоо хангалуун сайхан амьдрах болсон. Үүний үр дүнд Швед улсруу сайхан амьдрал мөрөөдөх хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс цуврах болсон байна. Швед улс аж үйлдвэр, боловсролын салбартаа илүү их анхаарч хөгжүүлж чадсанаар ийнхүү өнөөгийн амжилтанд хүрчээ. 

Шведийн монголчууд

Шведийн Вант улсад албан бус тоогоор 8-9 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байна. Манай иргэд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс эхлэн тус улсад хөл тавьж эхэлснээр их нүүдэл эхэлсэн гэхэд болно. Монголчуудын хувьд гадаадад л гарвал сайхан амьдарна гэсэн мөрөөдөл ийнхүү олон хүмүүсийг эх орноо орхин хилийн цаана амьдрах шалтгаан болсоор буй. Гэвч бодит байдалд гадаад л бол “сайхан амьдрал” байна гэвэл эндүүрэл.

Энд ихэнх монголчууд баар, ресторанд тогооч, аяга таваг угаагч, үйлчлэгч, цэвэрлэгээний компанид цэвэрлэгч, үйлчлэгч гэх зэрэг хамгийн доод түвшний ажлыг хийдэг. Шведүүд ажлын гэрээг “Боолын гэрээ” гэж хүртэл нэрлэдэг.

Монгол эмэгтэйчүүд ихэвчлэн буудал, усан онгоц, айл гэр цэвэрлэх ажил харин эрэгтэйчүүд гал тогоонд тогооч, угаагч, зам цэвэрлэх, барилгын туслах ажил гээд аль олдсон ажлыг л хийнэ. Цалингийн хувьд мэдээж өртөг өндөртэй орон учир Монголтой харьцуулахад харьцангуй өндөр ч гэлээ эндээ бол хамгийн үнэлэмж багатай ажлууд юм. Ажил хийхдээ халтуурдаж, зүгээр зогсож хэрхэвч болохгүй. Дарга нь үргэлж хянаж байх бөгөөд цалин цаг минутаар бодогдож байгаа учир хэн ч зүгээр мөнгө хүнд өгөхийг бодохгүй. Тус улсын татварын бодлого чанга хатуу бөгөөд цалингийн 30 хувийг татварт төлдөг. Ихэвчлэн татвараа төлөөд ойролцоогоор нэг цагийн 70 крон буюу Монгол мөнгөөр 15 000 орчим төгрөгийн цалин гар дээрээ авна. Ажлынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад өдөр бүр ажиллах цаг өөр байх нь бий. Ялангуяа цэвэрлэгээний байгууллагууд ажил гарвал дуудаж ажиллуулдаг. Гэхдээ эдгээр ажлууд бас тийм ч амар олдохгүй. Хамгийн наад зах нь бичиг баримттай бас ойр зуурын хэлтэй байх хэрэгтэй. Бичиг баримтгүй бол ажил олж хийх нь ихээхэн бэрхшээлтэй.

Учир нь тус улсад Бүртгэлийн нэгдсэн системтэйгээр байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Тухайлбал Цагаачийн алба, Татварын алба, Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд нягт холбоотой ажиллах бөгөөд бичиг баримтгүй иргэн татвар төлөх боломжгүй юм. Харин ажил олгогч байгууллага бичиг баримтгүй иргэнийг ажиллуулан, татвар төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээж асар өндөр торгуулийн арга хэмжээ авахуулах эрсдэлтэй тул тэр бүр ажил олдохгүй.

Ямар ч байсан очиж л байвал арга нь олдоно доо гэсэн олон монголчууд ажил төрөл, гэр бүлээ орхин,, байр сууцаа зарж, өр шир, зээл тавин Швед улс руу ирэх нь олонтаа. Монгол хүний амны билгээс ашдын билэг гэгчээр үү эсвэл хэн нэгэнд муугаа харуулахыг хүсэхгүй дээ “Энд амьдрал сайхан байна. Швед бол жаргалын орон” гэгчээр Монголд байгаа нэгэндээ сайрхах ярианд итгэн ирэх хүмүүс ч нэмэгдсээр. Мөн зуучилж мөнгө олдог этгээдүүд бас л “Жаргалын орон”-ны үлгэрээ ярьж нутагт нэгтнүүдээ авчирсаар.

Цагаачийн асуудал

Зуучлагч хувь хүн, компанид дор хаяж 8-10 сая төгрөг өгдөг жишигтэй. Харин энэ мөнгөө ирээд тийм ч хурдан олчихгүй бөгөөд Цагаачийн асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Ялангуяа сүүлийн үед хүнд хэцүү дайн дажинтай улсаас ирэх дүрвэгсэд их байгаа учир тайван байгаа Монгол зэрэг улсын иргэдийн асуудлыг хойш нь тавих бүр хүлээж авахгүй байх тохиолдрл ч гарах болсон. Тиймээс эх орондоо өр шир тавин байж ирсэн хүмүүс естой “ацан шалаанд” орно гэгч л болно. Байдгаа золиослоод ирсэн хүмүүс харлаж үлдэхээс өөр аргагүй байдалд орчихдог. Танил тал, бичиг баримт ажил төрөлгүй, орон байр хэрэглээний мөнгөгүй зарим нь халаас хоосон нүүрээ ширлээд эргээд эх орондоо очихоос өөр аргагүй. Харин зарим нь өөдгүй нэгний золионд орох нь ч бий. Бичиг баримтгүй Монгол эмэгтэйчүүд тус улсын иргэншилтэй гадныхантай гэр бүл болох (хуурамчаар,жинхэнээр) нь ч бий. Мөн ажил олгогчид санаанд багтамгүй бага хөлсөөр ажиллуулах, бэлгийн дарамт учруулах зэрэг асуудлууд гардаг. Энэ талаар саяхан тус улсын томоохон сонин хөндөн бичсэн байсан. Ингээд л нөгөө “Сайхан амьдралын мөрөөдөл” талаар болно. Үүнд гутарсан зарим нь буруу замаар ордог байна.

Ирж байгаа ихэнх хүмүүс мөнгө хураах зорилготой ч амьдрах байр сав, хоол ундандаа авсан цалингаа зарцуулаад дуусах нь ч бий. Олон жил амьдарч байртай болсон нэгнийхээ хажуу өрөөг түрээслэн нэг байранд олуулаа амьдрах бол жирийн л үзэгдэл. Айлын хажуу өрөөнд нэг хүн сардаа 2000-2500 крон буюу 400.000-500.000 төгрөг төлнө. Хоёулаа бол 2 дахин их үнэ төлнө гэсэн үг.

Харин махны үнэ үхрийн мах 1 кг нь 50-80 крон буюу 15 000 орчим мянган төгрөг. Мөн сарын нийтийн тээврээр зорчих тасалбар 800 крон буюу 170.000 төгрөг орчим гэх мэт амьдрахад бас өртөг өндөртэй орон. Мөн Монголд амьдарч байгаа ар гэрийнхэндээ бас илүүчлэх гээд хэдэн төгрөг хураана гэсэн зорилго бас л талаар болох талтай.

Мөн түүнчлэн өөр хоорондоо муудалцах бичиг баримтгүй нэгнээ цагдаад барьж өгөх, нэгнийхээ ажлыг бага цалингаар хийж өгөхийг ажил олгогчид нь санал болгож ажилгүй болгох зэрэг асуудал гардаг гэдгийг зарим хүмүүс учирладаг.

Гэхдээ Швед улсад амьдарч байгаа бүгд тийм муу муухай амьдраагүйг энд хэлье. Мэдээж сайхан ажиллаж амьдарч байгаа монголчууд ч бас цөөнгүй. Гэхдээ тэд бас л хүнд хэцүү замыг олон жил шүд зуун тэвчин өнгөрүүлсэн. Харьд сайхан амьдаръя гэвэл цаг хугацаа, тэсвэр тэвчээр их чухал. Гадаад улсад ирлээ л бол бэлэн зэлэн сайхан амьдрал хүлээж байна гэвэл тийм биш. Та гэр бүл, ажил төрөл, эх орноо орхин “Сайхан амьдрал мөрөөдөн харь улсыг” зорих гэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй.

Ажлын хүндийг хийж, цалингийн багыг авч хэн нэгнээс хараат юм шиг амьдарч чадах уу ? гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Таны сонголтыг өөрт тань үлдээе. Удахгүй эх оронд минь сайхан цаг ирж, хүн бүр ажил орлоготой, боломжийн цалин хөлстэй болж, амьдрах орчин сайжирч харийг зорих их нүүдэл буцаад “Эх орноо” чиглэх цаг ирэх бизээ. 

 

 

ШВЕД УЛСЫН СТОКГОЛЬМ ХОТООС Э. ГҮНДЭГМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ундрам:Яг үнэн бичжээ. Бид яг л ийм байдалтай амьдарч байгаа. Нэг л их гадаадад сайхан амьдарч байгаа хүмүүс хийж байгаа ажил нь хамгийн бага үнэлэмжтэй. Хэзээ эх орондоо сэтгэл хангалуун амьдрах вэ 2016-03-26
Соко:Хамгийн үнэн энд сайхан байна амьдах боломж үнэхээр байна гээд хүмүүст худлаа хэлэх л аймаар. Би яг тийм сайхан үгэнд итгээд ирсэн даанч энд амьдрах бодож байснаас хэцүү байна. Нэгэнт ирсэн болохоор зорвсон зорилгоо биелүүлэх чухал байгаа учраас өдийг хүртэл тэсээд л амьдарч байна 2016-03-26
Соко:Хамгийн үнэн энд сайхан байна амьдах боломж үнэхээр байна гээд хүмүүст худлаа хэлэх л аймаар. Би яг тийм сайхан үгэнд итгээд ирсэн даанч энд амьдрах бодож байснаас хэцүү байна. Нэгэнт ирсэн болохоор зорвсон зорилгоо биелүүлэх чухал байгаа учраас өдийг хүртэл тэсээд л амьдарч байна 2016-03-26
Оргил:Олигтойхон удирдагчтай бол бид аль хэдийн ийм болчихсон байхгүй юу 2016-03-26
zochin:Yag unen bichsen bna.bayarla.bid iim l baidaltau amidarch bna.Uneheer eh oron min ****n hugjsun bol yu gej harid inged yvj bhavdee.Uuniig olon humuus un****asai. 2016-03-26
hun:bas solongos oor mongolchuud olnoor bgaa ornuudiin tuhai unen moniig bicheeree. mongoloos l ywabal bayjina mongo halaasruu ursaad orood ireh yum shig sanadag humuus ter tusmaa id hiij buteeh nasnii zaluuchuuud asar olon bgaashuu tedend zoriulj unun zow medeelel bicheeree 2016-03-26
Swedees:Ingej unen bichij Mongolchuuddaa anhaaruulga sanuulga ugsund bayrlaa.Mongolchuud bid chn nerelhuu ulsuud bolhooroo yaj amidarch bgaga Nuuj Shan ban aa l gd bdag.Yag unen bodit bdal iim l bn.Eh orondoo Shan amidrah yumsan.Shan orchin allium bair elbeg bolvol shuud l ochnooo 2016-03-26
tuya:mongoloo hugjuulchih ymsn daa tgvel ingj gadag****a yvad bhgui shvv dee yamar ch ym dee. 2016-03-26
zochin:1-т гэвэл Монголчууд яагаад харь улсыг зориод байна. 2-т Монголчууд яагаад гадаад хүмүүстэй гэрлээд байна 3-т Монголчууд монголд ажиллаж буй цалингаараа орон байр авч чадахгүй байна гээд маш олон асуудал байна шүү дээ. Гадаад гоё ш дээ ажиллаж л чадвал мөнгө бол ороод л ирдэг гэж зарим нэг нь ярьдаг. Зарим нь олсон хэдэн төгрөгөө хадгалж хадгалж Монголруу явуулна. Тэндээс тэр мөнгийг авч байгаа хүмүүс тэр хүнийг чухам л баян гэж бодно хөөрхий монголчууд чинь харийн орны шалыг угааж харийн эрийн өвөрт орохоос наагуур юм болж байж хэдэн цаас авч буйг хүмүүс мэддэг болов уу? Монголд мянга ажиллаад хангалттай цалин авч орон байр авч чадахгүй байна. Адаглаад л гэр хороололд амьдардаг нь банкнаас зээл авч хувийн орон байр болгоё гэсэн ч банкнаас зээл авна гэдэг хүнд танил эдийн засагч хайхаас авхуулаад. Энэ мэтчилэн маш их асуудал байна даа Монгол орон минь хэзээ нэг сайхан болох юм бол доо 2016-03-26
Мэндсайхан :ОХУ-воронеж хотоос. Сайн байцгаануу та бухэн энэ одрын мэндыг хургье. Ингээд энэ талаараа нийтлэл бичсэн таньд баярлалаа.Энэ нийтлэлыг уншаад та бухнээс нэг асуулт асуумаар санагдлаа.Та бухэн одоо хэд орчим насны хумуус ууу буцаад монголруугаа очиж болдгумуу.Яахуу шалтгаан зондоо байх ллл даа гэхдээ та бухэн нанаа насаараа байх юмуу насаараа бна гэвэл тун хэцууеээ ". Би чигсэн энд хуний нутагт байх зовлонг мэдэрч лл бна даа.Гэхдээ би энд сурч бгаа. 2016-11-23
Laagii:gehdee ooroos mash ikh ****ltga**** Helee cain surakh ym bol surakh buren bolomjtoi she une tolborgui .Jisheel bel emcheer jail bol togsoodl shuud oldono 2018-08-23
Laagii:bas mongold ajilj baisan mergejleer ajlak bolomjtoi 2018-08-23
үнэн :Яг үнэн хэлжээ гадаад гарч л байвал сайхан амьдарна гэсэн бодолтой хүсэлтэй хүмүүс олон бий шүү зарим нь гарч байвал юу ч хийсэн яахав гэж боддог улсууд цөөнгүй бий аргагүй шүү дээ Манай өнөөгийн монголчуудын амьдрал ямар байгаа билээ дээ? 2019-02-02
х.намжил :энэ улсруу явж болохгүй гэж хэлмээр юм байна.дүү маан явсан одоо сураггүй яах вэ хаана хандах уу. 2019-03-25
sweden :хахахахахахахахахахахахаха худал 2019-11-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?