ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИД АЮУЛ ДУНД АМЬДАРСААР...

2018-04-20  

Жишээ нэг:

Ш.Лхагвасүрэн: Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал

Мэргэжлээрээ 20 жил ажиллаж байгаа түүнийг юун трүүнд ХАР ТАМХИНЫ Ш.Лхагвасүрэн гуай хэмээн нэрлэх болжээ. Нэг талдаа ажил мэргэжлийн онцлогоор нь нэрлэж байгаа мэт боловч нөгөө талдаа түүнд энэ нь доромж мэт санагддаг аж. /зарим нь ч доромжилж хэлдэг байсныг ч үгүйсгэх аргагүй/

Түүнийг доктор хамгаалах гэж байхад  нь удирдагч багш нь “чи хар тамхитай тэмцдэг нь юм уу? Харагдаач! гэж хэлж байжээ.

Бас нэгэн эмэгтэй “ална шүү хулгайч аа” гэж дарамталж байсан ч удаатай. Тухайн үед тэрээр “би мөнгөгүй ш дээ, намайг алж яах нь вэ” хэмээн тоглоом болгоод өнгөрүүлж байжээ...

Соён гэгээрүүлэх хичээл зааж байхад нь цагдаагийн байгууллагаас “Хар тамхи хэрэглэх аргыг заасан” хэргээр ч байцааж, мөшгөж байжээ.

Жишээ хоёр:

Э.Пүрэв: Дорноговь аймгийн “Дорнын манлайлагч залуус” ТББ-ын тэргүүн

Орон нутагт улс төржсөн хардалт, хахилт хавчилт ч их байдаг.  Хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг тухайн эрх баригч намын эсрэг үйл ажиллагаа мэтээр нийгэмд ойлгуулах, ажлыг нь үнэгүйдүүлэх нь энгийн үзэгдэл.

Хамгийн сүүлд , тус аймгийн “хүүхдийн хүчирхийллийг бууруулах хамтарсан баг”-ийн нэг гишүүнийг зодож, танхайрчээ. Мөн өөр нэгийг нь эрх бүхий албан тушаалтан ажлаас нь халжээ...

Энэ бол хүний эрхийн хамгаалагчдын эрх зөрчигдөж, тэд аюул дунд амьдарч байгаагийн хоёрхон жишээ.  Яг эдэн шиг олон олон хүний эрхийн хамгаалагчид эрхээ зөрчүүлэн байж, өөрсдөө айдас, хүйдэст автан байж хүний эрхийн төлөө тэмцэж явна.

 “Эмнести интернэшнл” байгууллагын судалгаагаар дэлхий даяар 113 оронд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарлах тохиолдол гарсаар байгааг гаргажээ.

Мөн,61 улс оронд, үзэл санааны хоригдол буюу ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй атлаа үзэл бодлоо илэрхийлж үг хэлснийх нь төлөө торны цаана суулгаж байгааг тогтоосон байна.

 

 “ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИД” ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?

“... ганцаараа эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн хамгаалж байгаа хүн” –ийг  “Хүний эрхийн хамгаалагч”  гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх тодорхойлолтод тохирохуйц байдлаар ажиллаж, амьдарч байгаа хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болох юм. Гэсэн хэдий ч нийгэмд иргэний нийгмийн байгууллагын ажилчид, цагдаагийн алба хаагчид, өмгөөлөгч, прокурор, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажилтан... гэх мэт хүмүүс хүний эрхийн хамгаалагчдын манлайлагчид байдаг ажээ.

Харин эдгээр “Хүний эрхийн хамгаалагчид” аюулд өртөж, айдастай нийгэмд амьдарсаар байхад тэднийг хамгаалах хууль, эрхзүй алга байна...

Уг нь аль 1998 онд олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас “Хүний эрхийн хамгаалагчид болон иргэний нийгмийг хамгаалах тухай тунхаглал”-ыг зөвшилцөн баталж,

2000 онд хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан “Тусгай илтгэгч”-ийг томилсон байдаг.

Филиппин улсын Манилад 2017 онд Азийн бүсийн “Хүний эрхийг хамгаалагчийн чуулган”-аас “Манилагийн 2-р тунхаглал”-ыг баталсан байна.

Засгийн газрууд уг тунхаглалыг батлахдаа хүний эрхийн хамгаалагчдыг дэмжиж, ажлаа аливаа саад тогтгор, айдасгүйгээр явуулах боломжоор хангана гэж амалажээ. Гэвч өнөөдөр уг тунхаглалын үзэл санаа, заалт илт зөрчигдөх болжээ.

 

ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫН ХУУЛЬТАЙ БОЛЪЁ!

Тиймээс олон улсын “Эмнести интернэшнэл”, “Хүний эрхийн үндэсний коммисс”-той хамтран “Хүний эрхийн хамгаалагчид”-ын тухай хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөл нь 4 бүлэг 14 зүйлтэй бөгөөд хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хамтрахад оршиж байгаа юм.

Хүндэтгэх - хүний эрх, эрх чөлөөнд ямар нэгэн саад учруулахгүй, төр нь өөрөө хүний эрхийг зөрчихгүй байх

Хамгаалах - хүний эрхийн зөрчлөөс удрьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдол нөхөн олговор  олгох

Хамтрах - төр нь хүний эрх, эрх чөлөө хэрэгжих нөхцөл байдлыг бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн байдлаар хангах, хууль тогтоомжоор хангах юм.

Эдгээр гурван зүйл дээр тулгуурлан хуулийн төслийг санаачилсан байна. Мөн НҮБ-аас гаргасан хүний эрхийн хамгаалагчийн загвар хуульд үндэслэжээ. Хуулийн төсөл дээр хүний эрхийн төлөө ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хүний эрхийн хамгаалагчдын санал бодлыг тусгаж байж өргөн барих юм байна.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mr Alex :Зээлээ авахын тулд АТМ АТМ картаа ав Бид Английн болон АНУ-ын Юниверсал хакерууд бөгөөд бид BLANK ATM КАРТ card картыг бүтээсэн бөгөөд энэ нь үнэхээр хачирхалтай санагдаж болох боловч энэ нь бодит бөгөөд хууль ёсны бөгөөд Банк, эсвэл сайтуудаас зээл авахаа больсон. Энэ карт нь зээлээс хамаагүй дээр юм. Эдгээр картууд нь 10,000 до****ыг эргүүлэн татах боломжтой. ГЭРЭЛ ЗУРГУУДАД ЗОРИУЛСАН Эдгээр картууд нь зөвхөн танд зориулагдсан юм. Бид энэ картанд томоороо амьдарч байгаа бөгөөд энэ карт нь биднийг дэлхийн тэрбумтнуудыг бүтээсэн тул бид танд зориулж бэлэн болгохыг хүсч байна. Энэ карт нь дэлхийн аль ч хэсэгт ажиллах боломжтой дансны дугааргүй байна. Зөвхөн энэ картыг эдлэхийг хүсэхгүй байгаа тул бид зөвхөн энэ картыг өгөх болно. Бид санхүүгийн бүх зовлон зүдгүүрийг өнгөрсөн зүйлийнхээ төлөө хийхэд бэлэн байна. Хэрэв та санхүүгийн асуудлыг шийдэхэд үнэхээр бэлэн боллоо. Дараа нь хайх, хоосон карт авах хүсэлт тавина уу. И-мэйл хаяг: Alexblankatmcards@gmail.com Whatsapp холбоо: +1 (610) 6343682 & +2348103478778 2018-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?