СОЛОНГОСТ ХУУЛЬ БУСААР АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДАД

2016-03-30  

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн Бямба гарагт тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудыг эхлүүлэхээр шийдвэр гарсан тухай мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллээр БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг тус улсыг сайн дураар орхин гарвал дараа дахин нэвтрэхэд ямар нэгэн хориг тавихгүй тухай дурьдсан. Тус шийдвэрийн дагуу Солонгост хууль бусаар амьдарч буй гадаадын иргэд 4 сарын 1-нээс эхлэн 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй гэдэг нь баталгаатай мэдээлэл гэдгийг Монгол Улсын ГХЯ-наас бататгасан байна. Манай улсын хувьд БНСУ визний нөхцлөө хөнгөлснөөс хойш 6000 гаруй Монгол Улсын иргэн тус улсад “харласан” тоо баримт байгаа юм.

Энэхүү шийдвэрийн хугацаанд гараагүй хууль бусаар амьдарч буй иргэдийг 10 дугаар сарын 1-нээс эхлэн бичиг баримтыг нь эрчимтэй шалгаж, албадан гаргах үйл ажиллагаа явагдах тухай эх сурвалжууд мэдээлжээ. Энэ мэдээлэл ч үндэслэлтэй бөгөөд энэ үеэр саатуулагдсан иргэдийн тус улсад нэвтрэх эрхийг 5 жилийн хугацаатай хасах юм байна. Мөн тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

 

 

Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MGL:hdn zuun myangaaraa zaluus solongosd bool hj bn mgldoo hurj ireed barilga ch boltugai barij uls orondoo tus dem blkum bhda huuchin huduud zaluuchud alga huuhed hugshid l uldlee gdg bsn bl odoo mgl.d huuhed hugshid l uldlee shuu zaluusaa hiij buteeh nasan dre hariin ulsiin bool hiiched yasaa tawii mgldoo geh yum mgl ymr orshuulgin gazar u ??????? 2016-03-30
ooo:Ene humuus yah gej yunii zorilgoor yavsaniig n Uls ornoo udirda****d maani bodmoor yumaa 2016-03-30
MGL:hen ene ulsiig hugjuuleh yostoi bilee ene udirdlaguud hugjuleheese ungursun gdgiig odoo bltol oilgohgu bgam bhda 2016-03-30
Zochin:neg gargaval yg butsaaj oruulah uu. anduural l boloh bh daa 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?