ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ 5800 ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

2018-06-26  

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттайгаар, шаардлагатай хөрөнгө оруулалт татахаар тусгасан байдаг. Гадаадын бирж дээр IPO гаргаснаар хөрөнгө босгоно. Тэр хэрээр иргэдийн 1072 ширхэг хувьцаа үнэд орох юм. Хамгийн багадаа л гэхэд 1.5-2 тэрбум ам.доллар, ихдээ 5-6 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой гэж тооцжээ. 

Одоогоор Хонгконг, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж санал ирүүлсэн байна. Мөн БНХАУ-ын А зэрэглэлийн Шанхайн Хөрөнгийн биржид IPO гаргавал бусадтай харьцуулахад 4-6 дахин илүү үнэлэх боломжтой гэж харж байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлсэн юм. 

Эрдэнэс тавантолгой компанийн 78,9 хувь нь төрд бий. Үүнийг өөрчилж төрд байх хувийг 55,25 болгон бууруулж 14,75 хувь нь иргэдэд, 29,05 хувь нь бирж дээр, 0,5 Аж ахуй нэгж дээр байх нь зүйтэй гэж салбарын сайд, мэргэжилтнүүд үзсэн байна. Энэ төсөл нь эргэлтэд орсноор жилдээ 2,8 тэрбум долларын экспортын орлого, 400-1.1 тэрбум долларын төсөв бүрдүүлэх бололцоотой гэж тэд тооцжээ. Компани томрохын хэрээр ажлын байр нэмэгддэг. Тэд төслийн хүрээнд 5800 орчим шинэ ажлын байр бий болгохын сацуу түүний цаана байгаа 4900 орчим иргэдийн амьдралд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэв.

“Хувьцааны үнэ унах эрсдэлтэй тул эхлээд шууд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас болгоомжилж байгаа. Тиймээс дотоод, гадаадын хөрөнгийн биржид давхар IPO хийх нь оновчтой” хэмээн салбарын сайд хэлж байсан.

 Хамгийн чухал зүйл нь Эрдэнэс Тавантолгой  IPO гаргахад бэлэн үү?

Тэд 5 том ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  1. Нийт нөөцийн хэмжээ 7,3 тэрбум тонн гэх боловч баталгаажсан нь 2.6 тэрбум тонн тул нөөцийн нэгдсэн тайланг шинээр батлуулах.
  2. Баруун болон зүүн цанхийн ТЭЗҮ-ийг Хятадын 5 индексийн дагуу шийдэх.
  3. Усны асуудал Балгасын улаан нуур болон загийн булгаас ус татах.
  4. Аудитаар шалгуулна. Дэлхийн биржүд дээр IPO гаргах бас нэг шалгуур бол аудитын шалгалт, дүгнэлт. Энэ хүрээнд ОУ итгэмжлэгдсэн байгууллагаас шалгаруулж аудит хийлгэх.
  5. Компани үйл ажиллагааныхаа хүрээнд мэргэжлийн IPO болон дэд бүтцийн нэгдсэн баг гаргаж ажиллана. Ингэхдээ дэлхийд үнэлэгдсэн, өндөр чадвартай монгол залуусыг ажиллуулах.

Дээрх 5 ажлыг 2018 оны 9 сарын 1 гэхэд дуусгавар болгосноор IPO гаргахад нэг биш нэлээд алхмаар ойртоно гэсэн үг юм. Одоогоор дэлхийн  коксжих нүүрсний хэрэглээний 83 хувийг Азийн таван улс хангаж байна. МУ жилдээ 200 сая тонноос дээш нүүрсийг дангаараа гаргаж байж бид энэ эгнээнд орно. Тэгвэл IPO гаргаад уг таван улстай өрсөлдөх хэмжээнд ажиллахгүй л бол “арчигдах” магадлал өндөр байгааг судлаачид хэлж байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?