Амьд хэл (шинэ хүнс) барьж ирэхээр явлаа. Амьдрал урьдынхаасаа тэс өөр болж. Хүн бүхний харцан дотроос "Амиа бод, хувиа хичээ" гэсэн үгс хадны сийлбэр бичээс шиг хачин тод ялгарна. Эелдэг чанар, инээмсэглэлээ алдаагүй үлдэж чадсан ганц хоёр хүнтэй ч таарав. Амьдрал тийм л хүмүүсийн нуруун дээр тохоотой үлдсэн юм шиг санагдана.
"20 жилийн дараа", " Би чамд хайртай" туужийн зохиолч Болор-Эрдэнийг сэтгэлгээний зохиолч гэж нѳхѳд нь үнэлдэг. Монголдоо зохиол туурвихын зэрэгцээ, сонины газар сэтгүүлчээр ажиллаж байгаад эр нѳхрийн хамт, үр хүүхдээ дагуулан европыг зорьсон. Нэлээд хэдэн жил ч ѳнгѳрч, хэвлэлийн газартай гэрээ байгуулан, уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж буй.Түүнийг зохиолч гэдгийг нь европод зѳвшѳѳрсѳн. - Автобусанд ортол бүгд хаалган бѳѳгнѳрчээ. Зүсээд гарвал суудал нь онгойсон хоосон харагдана. Гэтэл голын суудалд хятад гурван суусан нь нутгийн оршин суугчдыг автобуснаасаа дүрвэж, яаралтай буухад түлхжээ. Тэр гурван хятад ѳѳрсѳдтэйгээ ижил ази зүс царайтай над руу горьдлого тээсэн харц илгээв гэх утга бүхий пост бичсэн байсныг санаж байна. Энэ бол Коронавирус европод дѳнгѳж дэлгэрч байсан үеийг дүрсэлсэн зураг. Тэгвэл байдал улам хүндэрснийг "Амиа бод, хувиа хичээ" пост ѳгүүлнэ. Болор-Эрдэнийн " Жүжигчин" гэж тасархай ѳгүүллэг бий. Сэтгэлгээний ѳгүүллэг гэж түүнийг л хэлнэ. Одоохондоо "Жүжигчин "шиг дотоод сэтгэлийг нь нээсэн зохиолыг Монголын зохиолчдоос хэн ч туурвиагүй гэж хэлж болно. Ийм ѳгүүллэг бичсэн хүн хүмүүсийн харцнаас дотоод сэтгэлийг уншиж чадна. Европчууд " Амиа бодож, хувиа" хичээж эхэлжээ.
Ц.Энхбат /МУСГЗ/