АМИА БОД, ХУВИА ХИЧЭЭ

2020-04-07  

Амьд хэл (шинэ хүнс) барьж ирэхээр явлаа. Амьдрал урьдынхаасаа тэс өөр болж. Хүн бүхний харцан дотроос "Амиа бод, хувиа хичээ" гэсэн үгс хадны сийлбэр бичээс шиг хачин тод ялгарна. Эелдэг чанар, инээмсэглэлээ алдаагүй үлдэж чадсан ганц хоёр хүнтэй ч таарав. Амьдрал тийм л хүмүүсийн нуруун дээр тохоотой үлдсэн юм шиг санагдана.

"20 жилийн дараа", " Би чамд хайртай" туужийн зохиолч Болор-Эрдэнийг сэтгэлгээний зохиолч гэж нѳхѳд нь үнэлдэг. Монголдоо зохиол туурвихын зэрэгцээ, сонины газар сэтгүүлчээр ажиллаж байгаад эр нѳхрийн хамт, үр хүүхдээ дагуулан европыг зорьсон. Нэлээд хэдэн жил ч ѳнгѳрч, хэвлэлийн газартай гэрээ байгуулан, уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж буй.Түүнийг зохиолч гэдгийг нь европод зѳвшѳѳрсѳн. - Автобусанд ортол бүгд хаалган бѳѳгнѳрчээ. Зүсээд гарвал суудал нь онгойсон хоосон харагдана. Гэтэл голын суудалд хятад гурван суусан нь нутгийн оршин суугчдыг автобуснаасаа дүрвэж, яаралтай буухад түлхжээ. Тэр гурван хятад ѳѳрсѳдтэйгээ ижил ази зүс царайтай над руу горьдлого тээсэн харц илгээв гэх утга бүхий пост бичсэн байсныг санаж байна. Энэ бол Коронавирус европод дѳнгѳж дэлгэрч байсан үеийг дүрсэлсэн зураг. Тэгвэл байдал улам хүндэрснийг "Амиа бод, хувиа хичээ" пост ѳгүүлнэ. Болор-Эрдэнийн " Жүжигчин" гэж тасархай ѳгүүллэг бий. Сэтгэлгээний ѳгүүллэг гэж түүнийг л хэлнэ. Одоохондоо "Жүжигчин "шиг дотоод сэтгэлийг нь нээсэн зохиолыг Монголын зохиолчдоос хэн ч туурвиагүй гэж хэлж болно. Ийм ѳгүүллэг бичсэн хүн хүмүүсийн харцнаас дотоод сэтгэлийг уншиж чадна. Европчууд " Амиа бодож, хувиа" хичээж эхэлжээ.

Ц.Энхбат /МУСГЗ/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Жинхэнэ хар амиа бодогчид хувиа бодогчид чинь азиуд биз дээ. Ялангуяа монголчууд 2020-04-07
Бат:Манайд ёстой тийм юм байхгүй бүгд аймшигтай эх орончууд ард түмнээ өөрөөсөө илүү хайрладаг жаахан худлаа ярьдаг хулгайч мухар болохоос тиймээ тэнгэр заяатуудаа 2020-04-07
1:Бид Монголоо зүүдэлж цочиж сэрээд унтаж чаддаггүй шударга ард түмэн 2020-04-08
Zochin :Yag yu heleh gesniig nu ogt oilgosongui .Hun l bol hun .Yamarch haldvaraas ooriigoo hamga**** instikt nu yaaj ilerch baigaagaas l uudeltei .Evropuud teglee geed bid bachuur ch suuh nu yund heregtei gej Terentei bolson boloogui heden ug holbodog naad zohiolch chinu yamar holbootoi yum .Ooriigoo duviilguh gesen tenegreluu .Yur nu Mongold tiim ch sain zohiolch barag l baihguij .Burhangui gazariin bumba galzuurne gegcheer 2020-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?