А.ЦОГЦЭЦЭГ: ѲНѲѲДѲР МИНИЙ ГАНЦ ОХИН ДҮҮГИЙН ТѲРСѲН ѲДѲР

2020-04-09  

Аав минь амьд сэрүүн байхдаа намайг ухааруулах зорилгоор цохилтын тунгаар ой санамжинд минь үүрд хоногших нэгэн өгүүлбэрийг хэлж билээ. Тэр өдөр - 2014 оны зургадугаар сарын 23 байлаа. Аав минь намайг уулз гэж хэлүүлсэн. Би ч айсан, түгшсэн маягтай аав дээрээ очлоо. Том л үүрэг даалгавар өгөх үедээ намайг дууддагыг би мэднэ л дээ. Аав;- Ээж чинь нас нилээд явсан хойноо миний охинд хань болно гэж охин дүүг чинь чамд тѳрүүлж өгсөн. Дүү чинь ѳнөөдрийг хүртэл чиний баруун гар боллоо. Ар талын хамаг ажлыг чинь дааж ирлээ. Одоо энэ тусад нь гарга! гэж үүрэг буулгаж билээ. Энэ үед аавынхаа үгний утгыг бодож бас огшиж билээ. Уул нь би дороо гурван эрэгтэй дүүтэй л дээ. Аав ээж хоёр минь бурханы оронд байгаа ч үхтэл үр харам гэж их л бодож охиндоо дүү хайрлаж дээ. Миний ганц охин дүү минь наддаа аав ээжээс минь өгсөн бурханы бэлэг билээ. Миний дүү Эрдэнээд сайхан сэтгэлийн илч бүхэн бий. Миний дүүд тэсвэр хатуужлын ухаан бүхэн бий. Дүүдээ хамгаас хайртай эгч нь.

Манайхан. Ээж минь 3 хүү, 2 охин тѳрүүлсэн. Аав маань Архангай аймагтаа эмийн сангийн Аюуш гэдгээрээ олноо танигдсан. Миний эмчийн мэргэжлийг сонгодог ч аавтай минь холбоотой.

Аавын минь хэлдгээр миний баруун гар болсон дүү Эрдэнэ. Аавын минь мэргэжлийг ѳвлѳж. эм зүйчээр ажилладаг. Ээжийгээ ѳргѳѳд явчих дэнхийсэн сайхан хүүтэй.

 

А.Цогцэцэгийн хувийн постоос

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?