"Ачлалт хүүхдүүд" ТББ-ын тэргүүн Б.Саранбаатар Г.Загдаа хоёрын дунд олон жил үргэлжилсэн "дайн" өндөрлөж байх шиг байна. Ерөнхийдөө Саранбаатар нь ялж байгаа бололтой. Б.Саранбаатар Г.Загдаагаа үргэлж үзэн ядаж дотор байгаа улстай холбоо тогтоон гар утас хүртэл Г.Загдаагийн хүчингийн болон гэмт хэрэгийг илчлэхийг гуйсан байдаг. Яагаад энэ хоёр тэмцэлдээд байдаг юм бэ. Улаанбаатар хотод гэхэд 3000 тэнэмэл иргэн бий. Сая Саранбаатар банкнаас 300,000,000 төгрөг зээлж бизнесээ өргөтгөж байна. Олон иргэдийг асран хамгаалаад 2 жилийн дотор зээлээ төлчихнө. Загдаа бол Саранбаатар шиг асруулагч иргэнийхээ тэтгэвэр тэтгэмжийг идээд байдаггүй. Загдаад Япон, Солонгос, АНУ-аас хандив туслагч ихтэй. Үүнээс гадна "Хурд", "Алтай констракшн" гэх мэт группууд хэдэн тэрбумын заслын ажил өгдөг. Хэрвээ Загдаа энэ зах зээлээс зайлчихвал гадны хандив, том ажлууд, алдар нэр Саранбаатарт очно. Загдаагаасаа дутахгүй дээ хэмээн Бүгд найрамдах намын дарга Монгол улсын иргэн Б.Жаргалсайхан постолжээ.
Э.Сувдаа