БИД МОНГОЛЧУУДЫГ САНСАРТ ХҮРТЭЛ ИЛГЭЭСЭН ГЭХДЭЭ НЭГ НӨХЦӨЛТЭЙГӨӨР

2020-04-11  

ОХУ-ын ОРТ-1 телевизийн нэвтрүүлэгч Кирилл Клейменов нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарын үеэр Монголын анхны сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчааг ширүүхэн доромжлов. Тэрээр “Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисгэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан. Гэхдээ энгийн сансрын нисгэгч биш. Харин бидний ахан дүүс болох Азийн нэгэн орны (Монгол) сансрын нисгэгч шиг. Гэвч өнөөдөр тэднийг санасангүй. Гэхдээ Печенегүүд, татарчуудыг бол санасан. Харин энэ улс (Монгол)-ын талаар тэр санасангүй. Хэдий бид түүхэндээ тааруу харилцаатай байсан ч дараа нь яагаад ч юм бэ бүх зүйл өөрчлөгдөн, бид тэднийг сансарт хүртэл илгээсэн. Гэхдээ нэг нөхцөлтэйгөөр. Тэр нь “Сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх”. Тэд (монголчууд) тэр үед чадсан юм чинь одоо бид чадна. Тиймээс одоо гэртээ байх чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно” гэсэн юм. 

Түүнийг ингэж хэлсэнд олон хүн бухимдаж буй. Тэдний нэг нь Ардын багш С. Дулам юм.

“Оросын нэг ТВ хөтлөгч доромж үг хэлж олон монгол хүнийг гонсойлгов. Гэвч түүнд нэг их гомдоод ч яахав. Учир нь тэр молхи хөвгүүнд боловсрол, мэдлэг, сэхээлэг хүний оюунлаг чанар алга байна. Жирийн олон хүний адил түүхийн сургамж, ой санамж гэдэг юм түүнд даанч байхгүй. Зүгээр л өөрсдийн асуудлыг ярихын хооронд монголчуудыг хавчуулж байдаг нь л илүү зан байхгүй юу.

Гэтэл төрөлх түүхээ арай гадарладаг хүнд бол Новогородын ван Александр Невский 1251 онд Бат хааны ордонд ирж, түүний Сартаг хүүтэй нь хүж барьсан ах дүү болж, улмаар “Бат хааны өргөмөл хүү” гэгдээгүй бол өнөөгийн Оросын түүх гэж юм үгүй байх байлаа. Эсвэл огт өөрөөр байх байлаа. Учир нь мөн тэр жилийн өвөл католик шашин сурталт Герман, Швед, Норвегийн хэзээ ч ялагдашгүй хэмээх хүлэг баатрууд (рыцариуд) Оросыг эзлэхээр давираад Ладог нуурын хөвөөнд болсон тулалдаанд Александртай хүч хавсарсан монгол дайчин эрсийн цэрэг дайны уран арга ухаанд мөхөсдөж, хүнд даацын хуяг дуулгатайгаа нуурын мөстмөл усанд живээд, лусын сүнс болцгоосон бөгөөд тэр цагаас хойш европ зүгийн ялагдашгүй хүлэг баатар гэдэг их алдар нь үнс болж, түүхийн шившигт орсон билээ. Ингэж рыцарь (францаар chevalier) хэмээх хүлэг баатрын эрин үе өндөрлөхөд хүргэсэн аж.

Тэгээд Орос орны нэгэн шинэ түүх Бат хааны өргөмөл хүүгийн нэрээр дуурьссан хэрэг. Энэ бол харийн боол болох аюулаас аврагдсан зол завшаан байв. Харамсалтай нь түүхээ мэддэггүй болон мэдэн будилдаг оросууд үүнийг тас хавчин нууж байдаг бол Лев Гумилев зэрэг агуу түүхчид бол үнэнээр нь бичдэг.

Тухайн цагтаа ч Бат хааны баатрууд [богатыри] нэг их сүр дуулиан болголгүй өнгөрсөн. Яг түүн шиг хөөрхий молхи хөвгүүнд бид бас уурсаад яахав. Цаадахыг чинь маажвал монгол [татаар] цус шүүрч мэдэх л юм. Тэр нь бидэнд падгүй. Харин өнөөгийн залуу монгол түүхчид маань шинжлэх ухааны үнэн түүхээ бичээд дэлхий дахинд түгээх хэрэгтэй”

С.Дулам: Анх МУИС-тай холбогдож байсан үеэс хойш хагас зуун жил ...

хэмээн Ардын багш С. Дулам  өөрийн цахим хуудаснаа постлов.

 

Э.Сувдаа

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Магнай :Доромжлол!! 2020-04-11
Сайнаа:Цогтбаатар гэж сайд байдаг билүү! Дуугараач. 2020-04-11
Зочин:Монголд өвчин бага байна гэнгүүт сурсан зангаараа дургүй нь хүрээд доромжилжээ. Манайхан ойлгох цаг болсон СОЦ систем гэж юм байгуулна гэсэн Иванууд дэлхиид худлаа гайхуулах гэж ах дүү гэж паналдаж байсан болохоос шар үс ногоон нүдтэй хүмүүс бидэнд таагүй шиг нарийхан нүдтэй буюу узкии глазатай хүмүүст орос тун дургүй юм 2020-04-11
Zochin:Durak ivanuud duugui l baigaarada. 2020-04-11
Зочин :Эрдэмтэн зохиолчийн үнэн Түүхчид үнэн түүхээ бичиж том жижиггүй бүгд мэддэг болохгүй бол "ах" гэдэг худлаа ойлголт одоо болтол итгэмтгий гэнэн монголчуудын дунд одоо хүртэл өхйдаг нь бусдын инээдэм бидний эмгэнэл юм дах 2020-04-11
Сайн сонс тунгаа:Монгол бол биш гэж бодож байна, Ветнам болон ЗХУ бүрэлдэхүүн олон орон оросын нисгэгчидтэй сансарт ниссэн. Ингэж хагалган бутлах юм бичиж болохгүй ээ. Монгол гэж нэг ч үг дурсаагүй байхад албаар ийм нийтлэл оруулах нь хор шүү. Хятдын хүүхдүүд газ хоолой манайхаар явах болсон дургүйцээд яс хаяж байна уудаа 2020-04-11
999:Гадаад харилцааны саадаа ОХУ -ын элчинг дуудаад эсэргүүцлийн нот өгөөч ****оо 2020-04-12
Зочин :Ямарч тэнэг хүн зодуулж бсан хүндээ дургүй л байж таараа. Орсуудын авирыг үүнтэй холбож ойлгох хэрэгтэй. Билэнд хэзээд лургүй байх болно түүхээсээ болрод 2020-04-12
Зочин:Энэ угийг Оросын ТВ д ЭСЯ аар нь дамжуулж хургэх ажлыг ГХЯ даруй хийх хэрэгтэй .Гурээ баатар ингэж нулимуулчхаад дуугуй енгермеергуй юм 2020-04-12
Zochin :Za yarshig l iimerhuu ugend gomdoj,eliirch suutsgaadag iluudee garsan nerv ,tsag baigaadaa.Ene baitugai l ugnuudiig Uls hooroondoo shideltsej,biybiyniigee hemlej l baidag.Yapon Solongos hoyor bainga l hemleldej suudag .Hyatad Yapon hoyor ch bas .Ali ugeer ug hiij orvolzoj suudag yum .Tsag tsagaaraa baidaggui,tsahildag ****uuruu ulddeggui gej ug ch bii .Urgelj urd turuuchee yarij,uuh tuuh gej soliorch baigaah ,odoo baigaagaa enenees hoish evtunjintei ,erh tegsh hariltsaatai yavbal barav 2020-04-13
Т:Үнэн юм уу тэгэж хэлсэн юм уу. Гүррагчаа гуай 2020-04-13
Zochin:Unendee unuudur amerkuud hurtel yund ch hurehgui baij baigaad l sansart nisej bainashuudee. sansart orosuud noyrhoj baina. Amerik, hytaduud ch tehnologiig ni guitsehgui baina. Unen ter 2020-04-13
999:BAATAR Gurragchaa guai duugaraach ee.UNEN YM UU. INGEJ HELSEN NI... 2020-04-14
зочин:Энэ бол угийн будуулэг оросуудын гэм биш зан. Монголчуудыг хэзээд л дорд узэж ул тоомсорлож ирсэн. Унэхээрийн будуулэг ундэстэн шуу. 2020-04-16
тэнэгтээрэй тэнэгүүдээ гэх үү тэнэг Монголчуудаа гэх үүаа :Аливаа юмыг сайн өод судла баталгаажуул тэгээд тэнэгхэн ухаандаа тунгааж байгаарай. Энэ азийниулс гэхээр л гхнц Ионгол м уу. Тэгэнд социализмын үед харилцаа муу улс байсан гэж нэг бодож үзэв үү. Тэр үеийн Соц улсыг 3 хувааж зөвлөлт засаг үздэг байсан. Ах дүүгийн харилцаатай Хамтын харилцаатай Анхаарч харилцах таарамжгүй харилцаатай / Нөгөө тал руугаа урваж мэдэх хөрөнгөтөнүүдтэй харилцаа сайтай гэж сайн талаас нь харвал /гэж бараг хуваадаг байсан. Монгол алинд нь ордог байсан бол. Их мэдэгч Дулам гуай мэдэх болов уу. Тэр улс нь Вьетнам юм шүү. Тэднийхийг ёстой нисгэн нисгэхгүй гэж тэр үед их л яриа болж байсан шиг санах юм. 2020-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?