ХҮН ТѲРѲЛХТѲНИЙ ГУРАВДУГААР "ДАЙН" ЭХЭЛЖЭЭ

2020-04-11  

Хүн тѳрѳлхѳн дайны онцгой дэглэмд шилжлээ. Улс үндэстэн ѳѳр хоорондоо биш, эгэл биетийн ертөнцийн нэгэн дөвчүүн төлөөлөгч Homo Sapiens-тэй дайтаж байна. Монгол улс ч хүн тѳрѳлхтѳнтэй мѳр зэрэгцэн тус тэмцэлд нэгдсэн. Улсын Онцгой Комисс тулалдааныг удирдаж буй. УОК бол энгийн үгээр тайлбарлавал, дайны цагийн "Жанжин штаб" юм. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань галын тэргүүн шугаманд, фронтын тэргүүн эгнээнд тулалдаж буй дайчид юм. Дэлхийн гуравдугаар дайны гал Монгол улсад 2020 оны нэгдүгээр сараас дүрэлзсэн. Хүн тѳрѳлхтѳний дайсны довтолгоог Монголчууд няцааж, фронтын зарим хэсэгт сѳрѳг довтолгоонд орж чадсан. Харин Хүн тѳрѳлхтѳний хамсаатнууд зарим фронтод "дайснаа" нутгийнхаа гүн лүү алдсан тааруу мэдээ ч дуулдана. Дэлхий хэмээх номин ногоон үзэсгэлэнт гараг дээр хүн тѳрѳлхтѳн орших, эс орших асуудал бодит үнэн болж хувирлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ард түмэн хѳрѳнгѳ мѳнгѳ, эд зүйлс, дулаан дээл хувцас, бээлий, агт морь гээд байгаа бүхий л нѳѳц бололцоогоо шавхаж Зѳвлѳлтийн ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлж, ялалтын баярыг хамтдаа хуваалцсан. Түүний ижил дайнд ялахын тулд фронтод, дайчиддаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай цаг үе дахин иржээ. Дэлхийн улс орнууд цэрэг армиа хөдөлгөн хамгаалалтанд орлоо. Ийм онцгой нөхцөлд хоосон улс тѳржихгүй, нийгмийг хэдэн хэсэгт хуваахгүй байх нь УОК-т нэн тэргүүний дэм тусламж юм. Ѳргѳн тэмдэглэж заншсан уламжлалт "Цагаан сар"-аа ч энэ удаа Монголчууд бид ухамсартайгаар зайнаас золгон, хүрээгээ хумьж тэмдэглэсэн нь оновчтой шийдвэр байсан. Өдгөө хаяанд дөхөөд ирсэн улс тѳрийн сонгуулийг ч бас хойшлуулж, Хүн тѳрѳлхтѳний гуравдугаар дайн намжсаны хойно сэтгэл амар, нуруу тэнэгэр үед зохион явуулах нь зѳв юм. Европын зарим оронд ганцхан өдөрт дэгдэлт 1000 хүнээр өсөж, долоо хоноход өвчтөний тоо тэр хэмжээгээр ѳсѳх аястай. Ийм нөхцөлд анхаарлыг фронтын шугамаас өөр зүг чигт хандуулж хэрхэвч болохгүй. Юуны ѳмнѳ хүн тѳрѳлхтѳний дайснаа хүч хавсран дарья. Монголд УИХ-ын сонгууль эхэлбээс улс талцан хуваагдана. Дайн биш гэхэд дажин үүснэ. Талцан хуваагдвал бидний хүч сарниж, дайсан ѳндийж хүчээ авах аюултай. Иймд сонгуулийг хойшлуулья. Дэлхийн хоёрдугаар дайнд бид тусламж үзүүлээд ялалтыг хамтдаа тэмдэглэж байсан. Энэ удаа тусламж үзүүлэх нь хангалтгүй. Учир нь энэ дайны гал Монголын газар нутгийг ч хамарсан. Тиймээс бид гуравдугаар дайнд гар бие оролцож буй онцлогтой. Энэ онцгой цаг үед Жанжин штаб болох УОК-ийн удирдлага дор хорио цээрийн дэглэмээ үргэлжлүүлж, эрүүл ахуйгаа дор бүрнээ сахиж, дайсны нэвтрэх бүхий л талбарыг хааж, хохирол багатайгаар даван гарах цорын ганц найдвар юм. Сонгууль чухал уу? Монголчуудын нийтлэг дайсныг дарах нь чухал уу? гэдгийг тунгаацгаая.

 

Ц.Майдар

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?