30 ГАРУЙ НАМУУД ХЭЛЭЛЦЭЖ ТОХИРСОН ЮМ ШИГ У.ХҮРЭЛСҮХИЙГ УХАЖ ТӨНХӨЖ ЭХЭЛЖЭЭ

2020-04-11  

Image may contain: 1 person, standing

Монголд байгаа 30 гаруй намууд бараг бүгд хэлэлцэж тохиросон юм шиг У.Хүрэлсүхийг ухаж төнхөж, гүтгэж доромжлоод эхэлснийг та бүхэн анзаарч байгаа байх. Хийсэн бүхнийг үгүйсгэж, харлуулж ам булаалдан муулж байна. Учир нь У.Хүрэлсүх урд өмнө нь байгаагүй өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж хэрэгжүүлж ард түмнийнхээ хайр, хүндлэлийг хүлээгээд байгаа Ерөнхий сайд, эрх баригч намын дарга юм. Мэдээж хүч нь хүрээгүй зүйл ч байгаа, саад тотгор ч их байгаа. Өнгөц харахад 64 суудалтай үнэмлэхүй олонх, үнэндээ бол тал нь түүний эсрэг. Тодоруулж хэлвэл М.Энхболдын 32-ын бүлэглэл У.Хүрэлсүхд гай болж саад тотгор хийгээд байгаа юм.

Бусад бүх намууд болон, УИХ-ын гишүүнд горилогчид У.Хүрэлсүх тэргүүтэй шинэчлэгчдийг гол өрсөлдөгчөө гэдэг нүдээр харж байгаа. Тэдэнд Монголын эрх ашиг биш УИХ-ын гишүүн болох л сонирхол байна. МАНАН мафын хувьд бол хамгийн аюултай заналт дайсан нь У.Хүрэлсүх тэргүүтэй шинэчлэгчид. Тэд амид үлдэхийн төлөө үхэлдэн тэмцэлдэнэ. У.Хүрэлсүхийг унагаахын тулд Монголын Олигархиуд, үндэсний дайснууд бүгд эрх ашиг хармаа хотоороо эвлэлдэн нэгдсэн байна. МАНАН маф бүх хүчээрээ, бүрэн бүрэлдэхүүнээрээ цусгүй дайнд бэлдэж байгаа. Тэд асар их мөнгөтэй, маш их зальтай, амьд үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй, басаж болохгүй!

Миний хувьд тэгэх тусам нь ээлжит сонгуулиар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд эрх мэдлийг нь үүрэг хариуцлагтай нь өгөхийн төлөө багаар нь дэмжинэ гэдгээ энэ постоороо дамжуулж таньдаг мэддэг бүх хүмүүстэй хэлье. Би цаг зав, сэтгэл оюунаа харамлахгүйгээр хүчин зүтгэх болно. Бас та бүхэндээ уриалж байна. Энэ жилийн УИХ-ын сонгууль Монголын хувь заяаг шийдэх алдаж болохгүй, алдах эрхгүй түүхэн сонгууль болно. Их Хааны өлгий нутаг Хан Хэнтийн хүү Ардын Засгийн тэргүүн, Армийн Хурандаа У.Хүрэлсүхд итгэл үзүүлж эхлүүлсэн тэмцлээ гүйцээхэд нь боломж олгоё. Тэгэхийн тулд УИХ-д У.Хүрэлсүх олонх болох шаардлагтай. Олонх болгохын тулд багаар нь дэмжих хэрэгтэй. У.Хүрэлсүх нам дотороо байгаа МАНАН бүлэглэлийн гишүүдэд квот өгөхгүй гэдгээ амалсан. Өөр сонголт байхгүй. Энэ хүн шинэчлэл хийж чадна. Монгол Улсын төлөө зүтгэе.

Нэмж хэлэхэд би МАН-ын гишүүн биш өөр намынх. Намайг намаа дэмжсэнгүй, өөр намыг дэмжлээ гэх хүмүүс ч мэр сэр байдаг. Гэхдээ тэр надад огт хамаагүй. Би аль нэг намын эрх ашгийг биш Монгол гэдэг эрх ашгийг л нэгд тавьдаг. Намын гишүүн байх нь намын цагаан солио тусчихсан аятай нам нам гэж олон ярихийг хэлдэггүй байх гэж би боддог. Манай намын нөхдүүдийн ихэнх нь надтай адилхан бодолтой байгаа гэдэгт ч итгэлтэй байгаа. Бид эхнээсээ МАНАНгийн эсрэг нам харгалзахгүй нэгдсэн. Би тэр зарчим дээрээ л байгаа гэдгийгээ намайг андуурч эндүүрээд байгаа зарим нөхдүүдэд бас хэлье. Энэ постыг уншиж байгаа танд ч бас намтай намгүй хамаагүй. Зөвхөн Монгол гэдэг нэг эрх ашгийн дор, Монгол төрийнхөө туган дор нэгдэхийг уриалж байна. 

copy_санал_нэг_байна.. хэмээн нэгэн иргэн фэйсфүүк хуудаснаа постложээ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Гишүүн болох их гоё юм шиг байгаан юм. Гарахын тулд хийсэн юмтай хүнийг юу ч гэж гүтгэж чадна. Их л зөв сонголт хийх нь чухал . Нэг нь гарч өрөнд оруулж , Улсын төсөв нэг ч төггүй болгож улаалгаад , Нөгөөх нь эмхэлж цэгцэнд нь оруулах гэж цаг хугацаа үнэтэй .Бүгд л ямар ч аргаар гарч төрийг төр биш болгож хулгай хийх гэж амиа тавьж байна. Аймаар Яаанаа 2020-04-11
Зочин :Хүрэлсүх амлачих нь Хүрэлбаатар яриаг нь сохор доглон мэдрэл муутай хүн ярьсан шиг болгоод рейтингийн унагаад байгаа юм. Хүрэлбаатар зэрэгцэж сууж яриулчихаад дараа нь өөрөө тэс өөр юм ярьчихдаг. Намайг байхад чи тэгэж ярихгүй шүү гэж байгаатай яг адил Хэн нь ерөнхий сайд юм гэдгийг ойлгож мэдэхээ больчихлоо Авдарынхаа түлхүүрийг атгадаг авгайтай гэрийн эзэнтэй адил болчихож Ээждээ мухлаг авч өгөх гэсэн Дэмбэрэлийн наймааг буцаалгадаг Жамц баяны авгай шиг юм болоод байгаам даа 2020-04-11
irgen:Mongoliin hogjild sadaa bolo****d l nam yarisaar odii hyrsen, Hyrelsehiin bodlogo zov shdee tyyntei hamt ganz neg zov hyn l daraagiin tord heregtei….busad ni zoo shine hymyys garch irne shudarga…. 2020-04-11
irgen:Namuud namaa urital bolgood baihgui , ard tymen zovhon nam yariad talzaad bailgui bygd eh orniihoo toloo l ajillamaar baina !!! 2020-04-11
Ахмад настан:Хүрэлсүх түүний хамтрагчидын хийж бүтээсэн зүйл их шүү. Түүнийг харлуулах улайран зүтгэгчид олон байгаач гэсэн улс орноо гэсэн дэмжигчид нам болгоноос бүр олон байгаа нь сайхан байна Та нарын шударга үйлс ялах нь дамжиггүй 2020-04-11
Зоч:Хороо цэргийн даргын л хэмжээний хүн биздээ. Урьдын явдлыг нь эс тоосон ч тэр ярьж байгаа нь, совесть нтр ч дээ! 2020-04-12
зочин:30 нам гэхээр инээд хүрэхийн, кармандаа улсын бүртгэл хийчихсэн нэг болон хэдэн хүний наманцарууд, таг чиг байснаа сонгууль дөхөхөөр шулганаад инээд уур 2 зэрэг хүргээд эхэлдэг. Хүрэлсүхийг хэн ч юу ч гэж төнхсөн ард түмэн энэ хүнийг дэмжинэ, биднийг урьдын адил гэнэн тэнэг хэвээрээ гэж бодож байгаа бол горьд. бид ухаажсан, юмыг ялгахтайгаа болсон. ЕС-аа дэмжинээ, хайр хүрээд байгаа шүү бид 2020-04-12
Иргэн:Энэ хүнийг багаар нь дэмжих нь чухал байхаа одоо нэр дэвших хүнээ л зөв сонгчихвол сайн байна 2020-04-12
зочин:Зоригтой, зорилготой, ард түмэндээ хандсан ажил хийж байгаа нь хүн болгонд ил байхад яах вэ дээ 2020-04-13
Зочин:Манайд пакжонки Пеночет шиг улсаа хөгжүүлэх дарангулагч хэрэгтэй тийм хүн л энэ мапажсаннийгмийг өөрчилж чадна 2020-04-13
толгой эргүүлэх гээд яахав дээ:Чин үнэнийг хэлвэл жаахан юм уншдаг асуудлын наад цаадахыг гадарлахттайгаа болсон насжихын хэрээр хэрсүүлжсэн хэсэг нь Хүрэлсүхийг ердөө ч хүлээж авдаггүй ээ. Юу үнэн гашуун ч гэлээ энэ үнээн.Сайн ажиллаж байгаа гэх хүмүүсийг 2 ангилж үзэж болноо. Нэг хэсэг нь дагаж далчигнаж байгаад намаасаа сонгуульд нэр дэвших эрх авч цаашлаад сайдын суудалд санаархагчид,нөгөө хэсэг нь нийгмийн эрээн барааны учир шалгааныг ойлгож мэдээгүй, мэдэх оюуны тэнхээгүй хар массыг соошелоор Хүрэлсүх маш сайн ажиллаж юм хийгээд байгаа гэх"ПИАР"-ийг өдөр шөнөгүй хөлсний бичигчид хийж тархи нь угаагдсан нөхөд бэнэ бүлэгт багтана.голдуу залуус 2020-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?