ҮНДСЭН ХУУЛИАР ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЧ, УИХ ТАРАХ ЁСТОЙ, ГЭВЧ...

2020-04-13  

Коронавирус туссан суурь өвчтэй хүмүүс хамгийн түрүүнд чад хийхийг ажиглалаа. Үүнтэй ижил суурь системийн хямралтай Монгол шиг улс орон давхар давхар хямралд нэрвэгдвэл яах вэ? Үндсэн хуульд эрх баригчид дахин “гар хүрэх”, засвар оруулах ямар ч боломжгүй.Хуульд зааснаар Засгийн газарт дѳрвѳн л гишүүн давхар дээл нѳмрѳх учиртай. Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах ёстой гэдэгтэй хуульч Ч.Өнөрбаяртай бүрэн дүүрэн санал нийлнэ. ГЭВЧ…нэг асуудал байна. Хуулиа мѳрдѳх гэж байгаад засаглалын хямрал эхлүүлчих вий. Тэр нь даамжраад Үндсэн Хуулийн хямрал болон өргөжиж, үүний дээрээс давхар хямралууд нэрвэх бол юунд хүрэх бол гэж болгоомжилно. СӨНӨХ ГЭСЭН ГАНЦХАН ЗАМ Л ТОСОЖ БАЙХ ВИЙ!! Иймээс “давшилтад” бэлдэж, зөвхөн дохио хүлээж байгаа “манай талынханд” хандаж хэлэх үг байна: “Давших ч яахав, нэг эхэлбэл дуусашгүй сунжирсан байлдаан үргэлжилнэ . Коронагийн “хорт утаа” фронтын шугамыг бүрхээд байгаа нөхцөлд “давшсан” бид ч, “хориглосон” тэд ч хамтдаа сүйрнэ. Иймээс давшилтаа түр хойшлуулъя. Сонгуулиар л нэг мөсөн “давшъя” гэж уриалах байна. Одоо бид бүхний жинхнээсээ анхаарвал зохих асуудал бол корона вирус, түүнээс үүдэн гарч буй даяар хямралд бэлтгэх явдал юм. Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхэлж байсан хүний хувьд хямралын аюулыг хамгийн түрүүнд түрүүнд мэдэрсэн юм. Иймээс тэр “хямралд бэлтгэе” гэж ард түмэндээ уриалсан дэлхийн (!!!) анхны төрийн тэргүүн мөн. Энэ нь туйлын зөв бөгөөд цорын ганц бодит санал юм. Гэтэл юу вэ ? Түүний өөдөөс нь “ганц хүний засаглал тогтоох гэлээ” гэж мушгин дайрч байна. Ний нуугүй, шууд хэлэхэд хямралын үеэр эрх мэдлийг төвлөрүүлдэг нь зүй тогтол. Хөрөнгө мөнгө, хүн хүчээ зөв хуваарилахаас гадна хурдан шуурхай шийдвэр гаргаж болдог учраас энэ аргыг түр хэрэглэдэг. “Ардчиллаа хөгжүүлж”, хямралаас гарч байсан улс гүрэн ганц ч байхгүй… Бүрэн зураглал нэвтрүүлгээр оролцсог Занданшатар дарга: “Одоо улс төржих цаг биш” гэж хэлж байна. Би үүнийг маш зөв гэж бодож байна. Хямралд бэлтгэх бүхий л ажилд саад болж, бул хар чулуу шиг хөндлөн хэвтчихээд “төсвийн тодотгол хийхгүй”, “сонгууль хойшлуулахгүй” гэж “гүрийгээд” байгаа Ч.Хүрэлбаатарыгаа “борцлоод хаячих”. “Үй түмэн” конторын барилга барьж хямралаас гарна гэж юу яриад байна, тэр!! Ойрын 1-2 жилд хямралаас шалтгаалан манай эдийн засгийг “өсгөх” ямар ч боломжгүй, харин чадвал хүрсэн түвшингөө хадгалах, ядвал аль болох бага унагах зорилт тавих нь зүйд нийцнэ. Үүний тулд сонгуулийг хойшлуулж, төсвийн тодотгол хийхээс эхлэх ёстой. Энийгээ л хийгээч дээ… “Тулсан зовлонг туулж бардаг, үлдсэн зовлонг үүрч бардаг” хорвоо шүү дээ…

 

Судлаач Х.Д.Ганхуягийн постоос. / 2020 оны 04 дүгээр сарын 11/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бодох ухаан нь хүрэх үү?:Муу муу гэхэд Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийгүй гэж гүрийсэн яс үнэн. Харин сонгуулийг хойшлуулахгүй гэж өөр хүн хэлсээн. Гүтгэж болоргүй ээ. Хүнд цаг үед асуудлыг нэг гарт төвлөрүүлэх гэх зөв ч гэлээ "ерөнхйилөгчийн гарт" арай биш байх оо. Юуны төлөө гүйцэтгэх засаглал гээд засгийн газраа хэлдэг билээдээ. Өнөөдөртөө засгийг тэргүүлж байгаа хүн нь эрүүл саруул байж л байна. Энэ хүн өглөө бүр онцгой байдал эрхэлсэн шадар сайдаасаа цагийн байдлаар мэдээ, мэдээллийг сонсож цаг тухайд нь нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг шуурхай авч байх ёстой бус уу?!!!ерөнхий сайд нь энэ асуудлаа гартаа авч бүрэн дүүрэн хянаж тухай бүрт нь шуурхай удирд****ар хангасан шийдвэр гаргаж чадаж байна уу? гэдэг нь л асуудар болчихоод арга буюу ерөнхийлөгч маань санаа нь зовсондоо л урай**** гаргалаа гэж ойлгон хүлээж авбал зохилтой бус уу?! Онц байдлын асуудлыг гартаа авахын оронд өнөө маргаашийн суудлаа хамга**** сонгууль гэсэн өчүүхэн бодлоос өөр юу ч Хүүкийн толгойд орохгүй байгаад хамаг учир байна 2020-04-13
Иргэн:За энэ Ганхуяг билүү шизотой малаар л заалгав гэж. Хуцаж байж хиймэл шүдэндээ хахаж үхэв. 2020-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?