Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 3-нд эх орондоо ирсэн. Тэрбээр “Tokyo Inn” зочид буудалд тусгаарлагдаж буй. Тэгвэл өнөөдөр түүнийг Монголын ардчилсан холбооныхон эргэжээ. Энэ талаар цахим орчинд “МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдоржийг журмын нөхөд, анд найз нараа төлөөлөн жижиг Болд, Полийн Зундуй-Ендон, МУИС-ийн Ганпүрэв, Геодезийн Оюунчимэг, 3-р эмнэлгийн Оюундалай, Гутлын Буянжаргал, Налайхын Энхбаяр и Миний биес өнөөдөр морин цагт эргэн очиж, мэндчилэв. МоАХ/Хиkи” хэмээн нийтэлжээ.
Э.Сувдаа