СААЛИЙН ҮНЭЭГЭЭ НЭМНЭ...

2020-04-16  

Image may contain: sky and outdoor

Монгол Улс цаашдаа оршин тогтнох, эдийн засгийн хараат байдлаас гарахын тулд эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэдэг, гадагшаа экспортлодог болох ёстой юм. Яагаад гэвэл Монгол Улс 178 тэрбум тонн нүүрстэй, ихэнх нь эрчим хүчнийх шүү дээ. Тавантолгойн ордоо түшиглэн дотоодын нөөц бололцоогоо ашиглан Цахилгаан станц барихаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн зарлачихлаа. Олон жил энэ цахилгаан станцыг Оюутолгой барина гэж хуурсан. Оюутолгой компани санхүүжилт гаргаж гэмээнэ иргэдийн ноогдол ашиг хойшлож өр нэмэгдэхээс гадна 2030 оноос наашгүй юм билээ. Засгийн газар Рио Тинтог царайлалгүйгээр өөрийн нөөц бололцоогоо ашиглах нь зөв хувилбар. Нэг өдөр ч болов эрчим хүчээ зарж эдийн засгаа өөд татах хэрэгтэй. Цахилгаан станц барих зардал тэрбум ам.доллар. Оюутолгой гэхэд жилдээ 250-300 сая ам.долларын эрчим хүч БНХАУ-аас авч байгаа нь (Хятадын тал эрчим хүчээ зарах гэж олон жил царцаасан) тэрбумын зардлыг 4 жилийн дотор олно. Үүнээс гадна Өмнөговь аймагт өсөн нэмэгдэж буй уул уурхайн компаниудад эрчим хүч нийлүүлэх бололцоо бүрдэнэ. Аливаа бүтээн байгуулалт үр ашигтай, зардлаа нөхдөг байх учиртай. Засгийн газрыг хийх ёстой ажлуудын нэг Цахилгаан станцыг олон жил уйгагүй хөөцөлдөж санаа тавьсан Ц.Даваасүрэн сайдад баяр хүргэх хэрэгтэй. Энэ цахилгаан станц баригдаж гэмээнэ Монгол Улсад саалийн үнээ нэгээр нэмэгдлээ гэж ойлгож болно. Түүхий эдийн савлагаанд өртөөд байхгүй бүтээгдэхүүн юм. Монголчууд эдийн засгийн асар их өгөөжтэй энэ төслөө улс төрийн гацаанаас гаргаж чадсан шигээ цахилгаан станцаа барьж чадна. Улс маань оршин тогтнохын тулд цаг алдалгүйгээр сиймхийг ашиглан урагшаа довтолж ташуурын таван морьтой таргийн таван үнээтэй байхад болоод явчихна даа... хэмээн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Б.Жаргалсайхан: Гашуудал нэртэй улс төрийн шоу хийж яваа ...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mnbv:hyatduud saad hiigeed bariulahgui 2020-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?