Тоолбол нас, төөлбөл нуруу ойролцоо гурван залуу УИХ-ын сонгуулийг хойшлуулна, хойшлуулахгүй хэмээн мэтгэлцсэн нь анхаарал татлаа. МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир гэдэг залуу оролцов. Асуудалд хандаж байгаа байдал, үзэл бодлоо илэрхийлэх залуусын боловсрол, төлөвшил илэрхий ажиглагдах юм.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд өөрийгөө өмөөрдөг, нэлээд шатдаг, үзэл бодлоо муйхарлан хамгаалдаг харагдана. Гэхдээ асуудалд тийм ч оновчтой биш гаргалгаа гаргаж байна лээ.
- МАХН-ын нарийн бичгийн дарга Ө.Тулгыг овоо боловсролтой, мэдлэгтэй залуу болов уу гэж боддог байв. Гэтэл найр дээр согтуу ирчихээд асуудлаа ойлголгүй хэнтэй ч хамаагүй маргаад байдаг нөхөр шиг санагдлаа. Дарга хүний дэргэд олон жил туслахаар явсан Б.Тулга даруу зан гэдгийг сурсангүй дээ.
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Ө.Шижир гэдэг залуугаар солиход гайхсан хүмүүсийн нэг. Маш цэгцтэй, асуудалд аль нэг нам эвсэл гэхээс илүүтэйгээр нийтийн эрх ашиг талаас нь их тайлбарлах юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар олны танил биш Ө.Шижир гэдэг залууг зүгээр ч нэг сонгоогүй юм байна.
Ийм аятайхан залуус өдрийн од шиг харагдах юм даа. Энэ залуусын оролцсон нэвтрүүлгийг youtube-ээс татаад үзэхэд хэн нь хэн бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй харж болно хэмээн Бүгд найрам намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Б.Жаргалсайхан
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна