ЗАРИГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ДАЙН ЗАРЛАВ УУ ?

2020-05-07  

Сүүлийн үед Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг сайн муу янз янзаар ярьж буй. Гэвч тэрээр "ШАНТААЖ" нэрээр олноо танигджээ. Нийгмийн хэсэг бүлэг хүмүүс түүнийг шударга сэтгүүлч нийгмийн дуу хоолой, мундаг бүсгүй хэмээн тодотгож байна. Аливаа юм хоёр талтайн адилаар энэ бүсгүйд ч сайн муу аль аль нь бий. Тэгвэл сенсац бүхэнд камер миктэйгээ явдаг Өнөрөө Цагдаагийн байгууллагатай дайтаж эхэлсэн бололтой. 

Цагдаагийн байгууллага гэсний учир гэвэл Зариг.мн сайт ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн хүүгийн эзэмшилд байдаг алтны уурхайн талаар мэдээлэл бэлтгэсэн. Олон нийтэд цацсан мэдээлэл нь түүнийг шүүхийн хаалга татахад хүргэж. Улмаар цагдаагийн хурандаатай муудалцаж. Энэ хугацаанд олон үйл явдал өрнөж. Зариг-Цагдаатай дайн зарласан бололтой гэмээр хардлага олон нийтийн дунд байна. 

ТОДРУУЛБАЛ

- Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдаж, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг зодлоо гэх мэдээлэл тарсан. Улмаар цагдаагийн байгууллагаас албан шалгалт явуулж дүгнэлт гаргасан.

Дүгнэлтээр цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдэд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр хэлтсийн даргын өрөөнд орж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна. Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн, шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадлага хэрэглэсэн. Албадлага хэрэглэн өрөөнөөс гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй. Мөн сэтгүүлчдийн биед халдсан, гар хүрсэн үйлдэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь камерийн бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараачаар Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.

- Мөн тавдугаар сарын 1-нд ирсэн тусгай үүргийн онгоц тосч, сурвалжлах эрхийг УОК-оос ийм дөрвөн хэвлэлд өгсөн. Гэтэл Ж.Амгалан хурандаа битгий оруул гээд манай сэтгүүлч, зураглаачийг нохой шиг хөөжээ. Ж.Амгалаан хэвлэл, сэтгүүлч яаж ажилладгийг харуулна. Тагнуулын даргатай нутаг, миний баримтыг дамжуулсан уу? Шалгуулнаа. Нэг муу сэтгүүлчийг хамт олонтай нь яасан их дээрэлхэж байнаа хэмээн Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.

No photo description available.

Зариг төрийн албан хаагчийг сүрдүүлэн заналхийлсэн утга агуулга бүхий мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийг бухимдуулаад амжсан. Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх гэж шуугиад байдаг "Өнөрөө" бодит хөрсөн дээр буухад ямар хүн бэ гэж бодоод амжсан байх.

Тэгвэл Н.Өнөрцэцэг хурандаад яаж ажилдаггаа харуулж байгаа бололтой. Хурандаа ч гэлтгүй Цагдаагийн байгууллагын алба хаагчдад харуулахаар шийдсэн бололтой. Цагдаатай холбоотой мэдээллүүд шил дарааллан Зариг.мн сайт-д нийтлэгдэж. Өнгөрсөн онд тавигдсан мэдээллүүдээ ч мөн фэйж хуудсаараа дамжуулан олон нийтэд цацаж эхэлжээ.

Цаашид  ямар мэдээллүүдийг мэдээлэх бол цагдаагийн байгууллага ямар хариу арга хэмжээ авах бол гэдэг нь олон нийтийн болон жиргээчдийн сонирхлыг ихээр татаж байна. 

 

Т.Хуншагай

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Боловсрол муутай, мөнгөнд шунасан, их л өсөрхөг амьтан юм. 2020-05-07
Зочин :Өнчин хүн өөнтөгч гэж ардын үг байдаг 2020-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?