ҮЛ _ОЛДОХ: ГАДНААС БИШ ДОТРООС НЬ...

2020-05-17  

( миний тэмдэглэл-11)

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ээс УИХ-ын 12 дугаар тойрогт буюу Жанжны нутаг Сүхбаатар аймагтаа нэр дэвшихээр мандатаа авлаа. Наран мандах нутаг минь нартай л байвал жаргалтай. Хилийн цэнхэр хязгаарт цэлмэг байвал бүтэн. Бүрхэг бүүдгэр бүхнийг бүгдээрээ хамтраад арилгахын төлөө надад итгэснийх нь итгэлийг дааж, эргэлзэж байгаагийнх нь итгэлийг олж авч эргэж буцалтгүй зүтгэнээ. Надад итгэж байгаа бүхэнд БАЯРЛАЛАА. Өнөөдөр улс төрийн гурван том нам хурлаа хийсэн. Нэр дэвшигчийг тодруулах улс төрийн намуудын хурал нүсэр чиг, нүргээнтэй чиг болдог юм байна. Гаднаас хар муур гүйх, элдвийн сөрөг довтолгоо орж ирэх, за бас нөгөө яриад бичээд байдаг хор найруулга гээч нь чиглээд ирдэг ажээ. За тэгээд хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг хачин тод харагддаг, танигддаг цаг үe юм даа, сонгууль гээч чинь. Эндээсээ ийш бүр ч юм юм л болох биз ээ. Эвийг эрхэмлэсэн цагт энх сайхан болно. Амгаланг эрхэмлэвэл ашдын сайхан цэцэглэнэ. Эвтэй байгаарай, найзууд аа. Гаднаас нь биш дотроос нь өөрчилснөөр тогтвортой, хүчтэй, тэнцвэртэй, тэнхлүүн төр бий болох буй за. Эвийг хичээвээс ухаантай, уужуу, өөдрөг гэгээн бодлого шийдвэрүүд хэрэгжих билээ. Би ингэж бодож байна, та нар юу гэж бодож байна. Гаднаас биш дотроос нь...

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?