Ардчилалын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-н дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд тойрогт, 2012 онд жагсаалтанд орж дэвшиж байлаа. 2020 оны Улсын Их Хуралд нэр дэвшихээр өөрийгөө сойж, дүүрэгтээ, тойргоо тордон ажилласан. Энэ ажилдаа хэдий хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулсныг дурдахгүй. Түүний үр дүнд хэдэн хүн, хэдэн сонгогчдод л хүрсэнээ хэлчихье. 35,000 хүн буюу сонгогч. Ардчилалд хайртай мянга мянган хүний итгэлийг олсон. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ын олон зуун гишүүд маань холбогдож байна. Хан-Уулын унаган иргэн намайг өдийд ч дэмжиж байгаад Та бүхэндээ баярлалаа. АН намайг нэр дэвшүүлсэнгүй. Гэвч асуудал үүгээр дуусахгүй. Би амьд байна, цаашид ч амьд байж, та нарынхаа дунд үргэлжлүүлэн амьдрах болно. Хэн нэгнээс гуйлгүй, авилга, шагнал өгөхгүй өнөөг хүрсэн, би. Ардчилалаа гутааж, доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүйээ ... Ингэж Ариунболд постолжээ.