Ах дүү хоёрын жижиг мухлаг "Burger King" болсон түүх ба McDonalds-тай хийсэн "Бургерын дайн"

2020-06-01  

1953 он. Жексонвилл Флорида. Кет Крамер гэх залуу Mc Donalds-аас цоо шинэ бизнесынхээ санааг өвөртөлж гараад эхнэрийнхээ авга ахын хамтаар Калифорни мужыг зорьжээ. Тэндээ тэр хоёр өөрсдийн Insta Boiler гэх мах шарагч машинаа бүтээгээд, ашиглах эрхийг нь авмагцаа өөрсдийн хоолны газраа нээв. 

Үүдэн дээр нь Insta-Burger King гэх хаяг тодоос тод зурайж байлаа. 

Жилийн дараа л гэхэд тэд хэд хэдэн салбараа нээчихсэн эргэн тойрныхоо хүмүүст танигдчихсан байв. Тэдний анхны франчайз эрхийг Корнелл их сургуулийн сурагч James McLamore болон David Edgerton нар 1954 онд авсан юм. Тэд Миами-дахь хүн хамгийн их холхидог, түргэн хоолны бизнес эрхэлхэд хамгийн тохиромжтой байрлалыг сонгож аваад Insta-Burger King-ын шинэ салбарыг ажиллуулж эхэллээ. 

1959 он хүртэл тогтвортой, жигд ажиллаж байсан Insta-Burger-ын эдийн засаг асуудалд орж эхлэв. Тэр цагт зөвхөн франчайз эрхийг нь авсан James McLamore болон David Edgerton нар компанийг тэр чигт нь худалдаж аван үйл ажиллагаа нь д бага зэрэг өөрчлөлт хийн өөрсдийн хэв маягаар үргэлжлүүлэхээр шийдэв. 

1961 он гэхэд тэд өөрсдийн нэрийн бургер болсон Whopper-оо АНУ даяр худалдаж эхэллээ. Мэдээж энэ бол том амжилт байсан юм. Өнөөдөр бид Whopper-гүйгээр Burger King-г төсөөлөхийн аргагүй шүү дээ. Pillsbury гэдэг компани 1967 онд Insta-Burger King-ыг 18 сая доллараар худалдаж аван тогтвортой үргэлжилж байсан компаний үйл ажиллагааг тэс өөр урсгалд оруулав.

Энэ нь ч зөвөөр эргэж 1970 онд Burger King-д АНУ-ын хоёр дахь том бургер үйлдвэрлэгч болох боломж нээгдсэн юм. Нэгт мэдээж McDonalds жагсаж байлаа. Удалгүй тэд McDonalds-ын гүйцэтгэх захирал Donald N. Smith-ын өөрсдөдөө урвуулж түүний авьяс чадвар, уран ухаанд бүхнээ даатгав. Тэд хамгийн том өрсөлдөгчөө ялахын тулд голомтыг нь хулгайлах арга хэрэглэсэн нь энэ байлаа. 

Donald Burger King-д ажиллаж эхэлсэн мөчдөө хамгийн түрүүнд бүтцийн өөрчлөлт хийв. Тэрээр өөр компанид ямар ч франчайз эрх өгөхгүй гэсэн хатуу гэрээ байгуулж шинэ соргог олон зүйл хийсэн юм. Түүний удирдлага дор компаний ашиг даруй 15 хувь өссөн ч огцом цойлсон амжилт үзүүлэхгүй л байлаа. 

Donald-ыг Pepsi-д алдах үед Burger King-ын ирээдүй барайх шиг болвуу гэхэд үнэндээ бүр ч цэлмэсэн юм. Учир юу гэвэл тоглоомонд Norman Brinker орж ирж “Бургер-н дайн”-ыг эхлүүлсэн юм.  “Бургер-н дайн” бол Burger King болон Mc Donalds хоорондын шилдэгийн төлөөх тулаан байлаа. 

Тэд хоорондоо зар суртачилгаа болон бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж байв. Burger King ил гал дээр болгосон махаа голлон суртачилж байхад McDonalds хайрч болгосон махаа суртачилж байлаа. McDonalds өөрсдийгөө энэ байдлаараа ялагдах нь гэж бодсон уу эсвэл өрсөлдөгчгүй байхыг хүссэн үү Burger King-д худал суртачилгаа хийсэн хэмээн зарга үүсгэв. Тэд Burger King-ыг махаа жигнэж болгочихоод шарх шүүгээнд халаадаг гэж мэдэгджээ. 

Мэдээж McDonalds хүссэндээ хүрч чадаагүй ч уг үйлдэл нь тулааныг улам ноцоож орхив. Удалгүй Mcdonalds өөрийн шинэ жорыг нийтэд цацав. Burger King-ын Whopper-оос хавь илүү гэж хүмүүст танилцуулж байсан нь мэдээж. 

Харин Burger King хариуг нь барихаа мартсангүй. Тэд бүр суртачилгаа нь даа өрсөлдөгчийнхөө нэрийг дурдаж, санаагаа шууд илэрхийлж эхлэв. 

Тэд нэг нэгнээ доош нь хийж, өөрсдийгөө магтаж ер нь л зах хязгаараа алдаж байв. 

Мэдээж энэ тулаан хүмүүст их л сонирхолтой үзүүштэй байсан биз. Тэд зах зээлийг хөгжөөж, зугаацуулж байлаа. Хэн нь ялсан бэ гэж үү? Хэн нь ч биш. Тэд хоюул хэрэгтэй зүйлээ авч, хоюулаа ялсан юм. Тэдний нэр хүнд зэрэг, зэрэг өсч нэг суртачилгаа бүрийн араас хүмүүс тэр бүтээгдэхүүнийг нь турших гэж оочирлож байв. 

Уг дайн McDonalds-оос илүү Burger King-д ашигтай туссан гэж болно. McDonalds-ын худал мэдэгдэл гаргаж шүүхэд очсон, давтиргүй аашилсан нь бүгд Burger King-д ко болов. Өрсөлдөөн дунд тэд зэрэг хөгжин дэвшиж суртачилгаа хийх, шинэ жор хайх эрэлд цуцалтгүй гарсан юм. Энэ нь эцэст нь Burger King-ийн түүхэн замналд том тэсрэлт хийж огцом амжилтыг авчирсан билээ. 

Мэдээж тулаан удалгүй намжиж бүр тэд хамтын нэгдсэн McWhopper-оо гаргасан ч гэсэн өнөөг хүртэл их бага хэмжээгээр зах зээлээ булаалцалдсан бургерын дайн үргэлжилсээр байгаа юм.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
XD:Их сонирхолтой мэдээ болсон байна 2020-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?