Технологийн хөгжил коронавирус тархахад хүргэсэн үү?

2020-06-01  

 

Техник технологи хурдацтай хөгжихийн хирээр дэлхийн улс орнуудын дунд технологийн төвшины өрсөлдөөн бий болсон. Үүний нэг томоохон жишээ нь 5G сүлжээний ололт юм. 5G сүлжээ нь утасгүй интернэтийн хамгийн сүүлийн үеийн технологи ба өргөн хүрээнд маш өндөр хурдаар олон төхөөрөмж зэрэг ашиглаж болох сүлжээ юм. Энэхүү сүлжээ гарсанаар дэлхийн хөгжингүй улсуудын дунд хөгжлийн уралдаан үүсэв. Гэвч аль улс нь түрүүлж амжилттай хэрэглээнд гаргах вэ гэх ойлголт нь чанарын шаардлагыг үл тоож байна хэмээн олон нийтийн ундууцлыг хүргээд байсан юм. 5G сүлжээ нь радио идэвхт долгионыг антенуудын тусламжтайгаар агаарт цацдаг нь зүрх судас, мэдрэлийн системийн тогтолцоо түүгээр барахгүй дархлааны системд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд батласан билээ. Тэгвэл энэхүү сүлжээ нь коронавирустэй ямар холбоотой вэ?

Тухайн технологийг 2019 оны найман сард анх Хятадын Ухань хотноо туршижээ. Мөн оны  10 сараас эхлэн Хятад улсын томоохон хотууд болох Бээжин, Шанхай, Гуанжоуд тус тус байршуулжээ. Яг энэ цаг үетэй давхцан коронавирус гарч эхэлсэн нь олны анхаарал сэрдэлийг ихээхэн төрүүлсэн билээ.

Мөн коронавирус хамгийн өндөр тархсан 10 орны есөд нь 5G сүлжээг өргөнөөр ашигладаг байна. Үүнээс Турк улс л 5G сүлжээг ашигладаггүй боловч хамгийн хачирхалтай нь тохиолдлуудын ихэнхи нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байсан юм. Харьцуулсан зурагнаас харвал сүлжээг ашигладаг улсуудын ихэнхи хувь нь өртсөн байгааг харж болно.

Судалгаагаар Хятад улсын тархалтыг авч үзэхэд хар, улаанаар тэмдэглэгдсэн хэсэгт антенуудыг байршуулсан байх бөгөөд вирусын тархалт хамгийн өндөр гарсан хэсэг байжээ.

Нөлөө бүхий эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэн энэхүү таамаглалыг ор мөргүй хэмээн үзэж байгаа ч 5G сүлжээг ашигладаггүй орнуудын тархалт харьцангуй бага байгаа нь судлаач, эрдэмтэд мөн олон нийтийн сэрэмж болгоомжийг үгүйсгэх үндэслэлгүй болгосоор байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?