Иллуминати буюу хүний ой ухааныг алсаас удирддаг гэх бүлэглэл

2020-06-04  

Дэлхий хэн нэгний удирдлага дор байдаг гэвэл та итгэх үү? Эдийн засаг, дайны талаарх арга хэмжээг өрнүүлэн зохион байгуулдаг, шийдвэрлэдэг байгууллага бүх зүйлийн хойно нууцгайгаар оршисоор ирсэн үү? Хүн төрөлхтөний дунд замхран алга болсон гэж үздэг ч далд хэвээр үлдсэн гэгдэх нэгэн нууц бүлэглэлийн талаар өгүүлье! 

“Шинэ дэлхийн зарчим” гэх лоозонтой “ИЛЛУМИНАТИ” бүлэглэлийг анх Адам Вайшапт 1776 онд Германы Бавари хотод үүсгэн байгуулжээ. Еврэй гэр бүлд төрсөн тэрээр христийн шашин шүтэж эхэлсэн бөгөөд бага насандаа өнчирсөн ч суутан гаралтай авга ах нь түүнийг Католик сүмийн сургуульд оруулжээ. Сургуулиа төгссөний дараагаар их сургуульд байгалийн болон шашны хуулиар багшладаг байв. Гэсэн хэдий ч католик шашин өргөн тархсан байсан Герман улсыг үргэлж сэтгэх эрхийг хязгаарлаж байна хэмээн үздэг байв. Тухайн үеийн төр засгийг шашны арга барилаар удирдаж явуулах нь хоцрогдсон, хэт нэг талыг барьсан санагдах болсоноор тэрээр шинэ төрлийн иллуминаци буюу гэрэлтүүлгийг гаргахаар шийдсэн байна. Энэ нь нийгмийг шашны нөлөөллөөс ангижруулах, сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх замаар аз жаргалтай нийгмийг бүтээх зорилготой байсан юм. Үүнд хүний амьдралд байнга тохиолдох зэрэг зиндаа, баялгийн тэгш бус хуваарилалт, улс төрөс хараат бус түүгээр дэлхийн хүчнүүдийг нэг төвд оруулах санаа агуулж байжээ. 

Иллуминатуудын гол анхаардаг зүйлс нь боловсрол, хөгжил, нийгмийн шинэчлэл болон чөлөөт сэтгэлгээ юм. 1780 аад оны сүүлд консерватууд иллуминатуудын зарчим, бодлогыг шашин сүмд томоохон аюул заналхийлэл учруулж байна хэмээн үзсэн нь байгууллагыг хаахад хүргэжээ. Үүний дараа ч Адам Вайшапт олон хүмүүстэй уулзахыг зорьж Францад очсон гэж үздэг. Удалгүй бүлэглэл гэнэт замхарсан боловч шинжээчдийн үзсэнээр одоог хүртэл нууцгайгаар оршидог байх магадлалтай хэмээв. 

Шинжээчдийн үзэж байгаагаар бүлэглэл тэр үед үүссэнийхээ дараа 1920 онд дэлхийг удирдсан еврэй хүмүүсийн бүлэглэл тогтсон гэлцдэг байсанд дэлхийн хоёрдугаар дайны өмнө коммунистууд иллуминати бүлгийн удирдагчид байх гэдэг байжээ. Харин орчин цагт дэлхийг удирддаг гэх энэхүү бүлэглэл “Шинэ ертөнцийн зарчим” хэмээх нэрийн дор хүн төрөлхтөний нийгмийг тоталитарт системд оруулах зорилттой нууцгай ажилладаг болсон гэнэ. Иллуминатигийн талаарх олон таамаглалууд байх ба үүний нэг нь Иллуминатид алдартай хүмүүсийг хамруулах нь олонтаа ба түүгээр дэлхий нийтэд бүлэглэлийн зарчимыг түгээдэг гэнэ. Бүлэглэлд элссэн гишүүд хоорондоо янз бүрийн нууц дохио, хэлэмж, тэмдгээр харилцдаг ба үүнд:

Мөн зарим судлаачид нэг долларын мөнгөн дэвсгэрт дээр байрлах нэг нүдтэй пирамидыг иллуминатиг илэрхийлдэг гэж үздэг. Пирамидын доор байрлах ромбо тоо нь 1776 оны 5 сарын нэгэнг илтгэдэг нь бүлэглэл үүссэн огноо ба мөнгөн дэсгэрт дээр байрлаж байгаа нь дэлхийн бүх том банкны захирал, сүлжээг атгасан хэмээдэг. Энэ байгуулагатай холбоотой хамгийн хачирхалтай зүйл нь элссэн гишүүдийнхээ оюун ухааныг удирдан юу хийхийг нь заадаг гэв. Энэхүү тохиолдол нь сонин сонсогдож байгаа ч алдартнуудын хийж буй хачин жигтэй үйлдлийг байгууллагатай нягт холбоотой гэдэг. Гэвч хүмүүс энэхүү үйлдлүүдийг анхаарал татах зорилгоор эсвэл биеийн байдлаас болсон байх гэдэг. 

https://www.youtube.com/watch?v=IE53PjdbmOE

Дараагийн таамаглал бол зарим алдартнуудын үхлийн шалтгааныг тухайн байгууллагад элсэхээс татгалзсантай холбоотой гэх ба жишээлбэл Тупак, Майкл Жэксон, Жон Кэннэди, Абрахам Линколн юм. 

Зарим таамаглалууд бодитой, зарим нь худал байх талтай нь иллуминатиг байх байхгүй гэх санал зөрчилдөөн их үүсгэдэг ч дэлхий дээрх эрх мэдэлтнүүд, хоорондын байгууллага аа үүсгэн янз бүрийн үйл ажиллагаа, нөлөөлөл үүсгэдэгийг няцаах аргагүй билээ.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?