БИДНИЙ ОЙ САНАМЖ ЦАГ ХУГАЦААНЫ МАШИНТАЙ АДИЛ

2020-06-09  

Хүний ой санамжийг хоёр хуваан авч үзэхэд гадаад болон дотоод талруу ханддаг дурсамж гэж ангилагдана. Дотоод дурсамжийн хувьд бидний өдөр тутамд хийдэг зуршил нэг ёсны рефлекс ордог бол гадаад ой санамж нь ой тогтоолтын мэргэжлийн тамирчидын ашиглан цээжилдэг янз бүрийн тоо мэдээлэл, үг, он цагийн дараалал зэрэг ордог байна. Мөн энэхүү ангилалд тодорхой цаг үеийн дурсамж жишээлбэл хувийн туршлага багтана. 

Тархи хүний ой санамжийн хамгийн чухал эрхтэн бөгөөд тархины хэсэг бүр өөр өөрийн гэсэн мэдэрхүйгээрээ дамжуулан ой санамж, дурсамжийн хэлхээсийг үүсгэнэ. Тухайлбал, морин хийлч хийлнийхээ утсыг мэдрэх үеийн мэдрэмж, гарч байгаа аялгуу, үзэгчдийн харж буй харц, тайзан дээрх түгшүүр гэх мэт мэдрэхүйг тархиныхаа өөр өөр хэсэгт дохиолол болгон дамжуулдаг байна. Энэ бүх дохиололыг хадгалдаг хиппокамп, амигдала хоёрыг холбодог тархины хэсэг байдаг ба энэхүү хэсгийн тусламжтайгаар хүн бүх дурсамжаа нэгтгэн санах ой үүсгэдэг байна. Хүний дурсамж үндсэндээ гурван хэсэгт хуваагдан санах ой үүсгэнэ. Үүнд: 

  1. Хувийн туршлага: Тархины амигдала нь биднийг нарийвчилсан, тод санах ойг үүсгэхэд тусалдаг ба хүмүүст зурагнууд харуулан царайг тогтоосон үгүйг шалгахад ихэнх нь сэтгэл хөдлөл гаргасан байсан зургийг илүү тод санаж байв. Мөн АНУ-д гарсан 9 сарын 11-ны аймшигт хэргийн үед тухайн газар ойрхон байсан хүмүүс юу болсоныг сайн санаж байжээ.

  2. Байршил заасан санах ой: Тархины хиппокампусыг судлахад байршил болон орон зайд илүү хариу өгдөг байв. Хулгана дээр хийсэн туршилтад, хонгилд гэрэл асаан гэрлийг хөдөлгөхөд хиппокампусийн хариу үйлдэл идэвхжиж байгаа нь ажиглагдана. Мөн Лондонд таксиний жолоочийн шалгалт гэх 100 гаруй жилийн түүхтэй шалгалт байдаг ба Лондонгийн 25000 бүх гудамж, талбайг цээжлүүлдэг байна. Шинжээчид жолоочдын тархины зургийг харахад жолооны эрхээ аваагүй хүмүүсийн хиппокампус өөрчлөгдөөгүй байжээ. Харин эрхээ авсан хүмүүсийн хиппокампус өссөн байв.

  3. Өгүүлэл: Альваа мэдээлэл өгүүллийн хэлбэртэй байхад хурдан тогтоогддог ба хэсэг хүмүүсд 10 үг цээжлэхээр өгөхөд 10 хувь нь л цээжилсэн бол зарим хүмүүс нь өөрсдийн зохиосон өгүүлбэрт оруулан цээжлэхэд 93%-ийг нь цээжилсэн байв.

АНУ-д гарсан нэгэн жишээнд Хэнри Молайсон гэгч тархины хиппокамп болон амигдалагүй хүнээс судалгаагаар өдөрт юу хийх гэж байна вэ? Маргаашийн төлөвлөгөө тан юу вэ хэмээн асуухад тэрээр “мэдэхгүй байна” хэмээн хариулсан. Энэ нь ойрын зорилго зэргээ тодорхойлж чадахгүй байгааг харуулна. Харин түүхэн он цагийн талаар асуухад төвөггүй хариулж чадсан ба үүгээр тодорхой цаг үеийн ой санамж нь хиппокамп, амигдалатай холбоогүй болохыг харуулсан юм. 

Хүний тодорхой цаг үеийн ой санамж маш уян хатан бөгөөд бидний дурсамжийг ч өөрчилж болдог байна. АНУ-д гардаг гэмт хэрэгтнүүдийн төрхийг 70%-ийг нь нүдээр харж таньдаг ба энэ нь нэг талаар гэмгүй хүнийг гүтгэх тохиолдол болдог. Нэгэн бүсгүйн жишээн дээр өөрийг нь хүчирхийлсэн хүнийг долоон залуусын дундаас таних шаардлага гарсан ба эхэн үедээ царайг нь тод дүрслэж чадсан боловч 20 жилийн дараа дахин дүрслэх үед тэрхүү долоон хүний нэгийг гэдэгт итгэсэн байв. Дурсамж гэдэг нэг талаар будлиантай байдаг  нь зөвхөн гэмт хэрэг дээр бус бидний амьдралд тохиосон баримтыг ч өөрчилж болдог зэвсэг гэдэг нь харагдаж байна. Бидний тархи ингэж ажилладаг нь маш хачирхалтай ба өнгөрсөн, ирээдүй хоёр хоорондын уялдаатай байдаг хэмээжээ. Хүмүүсд өнгөрсөн явдлаа ирээдүйн үйл явдалтайгаа төсөөл хэмээн яаж сэтгэж байгааг нь ажиглахад өнгөрсөнд болсон үйл явдлаа санагалзсаны дараа ирээдүйгээ өнгөрсөны үйл явдал дээр тулгуурлан төсөөлдөг болох нь нотлогдов. Өнгөрсөн ирээдүйг ингэж санагалзаж, төсөөлдөг нь яг л цаг хугацааны машинтай адил.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?