ТАВИЛГЫН ДЭЛГҮҮР ОРСОН ХОСУУД ЯАГААД САЛДАГ ВЭ...

2020-06-12  

Гэрлэсэн гэрлээгүй бүх хосуудын хувьд нэгнээ ойлгож хүндлэх гэдэг хүндхэн даваа бий. Гэхдээ өөрийх нь унтах орыг дураараа сонгож байгаа этгээдийг хараад хосууд баримтлах алт шиг дүрмүүдээ умартаж орхидог. 

Энэ бүхэн хаанаас эхэлснийг харцгаая. 

Судлаачдын үзэж буйгаар МЭӨ 3 зуунаас эхлэн хүмүүс тавилга, эд хогшилтой болсон юм. Хамгийн анхны тавилгыг Грекийн фараоны булшнаас гаргаж авсан гэж үздэг бөгөөд, булшнаас тухайн үеийн Египеmийн удирдагч хүмүүсийн хэрэглэж байсан ор, сандал, ширээ зэрэг эд зүйлийг гаргаж авсан байдаг. Гэхдээ энэ тийм ч чухал биш л дээ. 

Харин гол асуудал нь анх Article тавилгын дэлгүүр хэрэглэгчээ судлах зорилготой судалгаа явуулан, тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг нь тодорхойлохыг оролдохдоо санаанд оромгүй үр дүнд хүрсэн нь өнөөдрийн бидний ярих гэж байгаа асуудлын эхлэлийг тавьжээ. 

Тэгэхээр тухайн судлагааны үр дүнг дэлгэх аваас: 

Дэлгүүр хэсэх явцад хамгийн их бэршээлд ордог бүлэг хүмүүсээр “Хосууд” тодорчээ. Гэрлээд олон жил болсон хирнээ ганц удаа гэрээ бүрэн тохижуулж үзээгүй, дөнгөж гэрлэж байгаа, гэрлээгүй ч хамт амьдардаг гээд бүх насны хосуудыг үүнд хамруулж үзнэ. Хосууд жилийн турш дунджаар “72” удаа зөвхөн гэр тохижуулах асуудлаас болж хэрэлддэг гэсэн аймшигт тоо бий. Энэ нь тэд хамтын амьдралынхаа 20 хувийг зөвхөн “ямар тавилга авах вэ?” гэдэг сэдвээс болж хэрэлдэж өнгөрөөж байна гэсэн үг. 

За илүү гүнрүү нь орцгооё. Уг 72 хэрүүлийн 10 нь гэр бүлийн бусад гишүүд, найз нөхдийнх нь урд болж өнгөрдөг байна. Тухайн хэсэгт хосуудын аль нэг нь ээжээсээ "би яаж яваад ийм сонголт муутай хөлдүү хүнтэй суучихваа" гэж асууна. 

Харин 4 нь онгоцонд.. Үнэндээ би яагаад гэдгийг нь бас ойлгохгүй байна. Уйддаг юм болов уу? 

Харин үлдсэн 35 нь театр, номын сан гэх мэт олон янзын газруудад хуваагдана. 

Хэрүүл юунаас үүсдэг нь бас их сонин. Нийт хосуудын 15 хувь нь хостойгоо цуг дэлгүүр явахгүй гэж хэлдэг байна. Үүнийг нийт хосуудын 21 хувь нь хостойгоо дэлгүүр хэсэх нь “үнэн тамтай” гэж тодорхойлсон нь бүрэн батлана. 

Гэвч бидний гол асуудал бол нийт хосуудын 58 хувь нь хамтрагчтайгаа санаа нийлдэггүй гэдгээ дэлгүүр хэсэх явцдаа ясандаа шингэтэл мэдэрдэг аж. Ингээд үзвэл өөрт таарах ханиа хайж байгаа хүмүүс хамт тавилгын дэлгүүрээр хэсч үзээд таарамжтай байвал шууд суухад алзахгүй янзтай. 

Уг тавилга худалдаж авах гэдэг ойлголт гэр орноо босгон байгуулах гэдэг утгатай. Хоосон дөрвөн хантыг дулаан гэр орон болгох амаргүй даваа. Түүн дээр нэмээд тэс өөр хоёр хүн өөр өөрсдийн мөрөөдлийн гэрийг бүтээхийн тулд нэгдэнэ гэдэг байдлыг зуу дахин амаргүй болгож орхино.

Тэгхээр миний хэлэх гэсэн санаа бол гэрлэж байгаа хосууд хамтдаа тавилгын дэлгүүрээр хэсч үзэн өөрсдийн хэр тохирох хосууд гэдгийг шалгаж үзэх нь чухал юм шиг. Тэгэхгүй бол олон жилийн дараа нэг нь улаан модонд нөгөө нь хар модонд дуртай байснаа олж мэдээд уурлах  хэрэг гарахгүй. Ер нь гарсан ч яахав дээ. Амьдрал чинь угаасаа дөрвөлжин хайрцаг дотор хийдэг дугуй пицца шиг гурвалжин зүсэгддэг шүү дээ. кк

Тэдний хувьд бэрхшээл гэхээсээ илүү даваа болдог ч байж болох юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?