CHANEL-ТАНСАГ БОЛООД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ

2020-06-16  

Чанел гэхэд таны толгойд тансаг гэдэг үг шууд буух нь дамжиггүй. Урт удаан түүхийн замналдаа олон олон эмэгтэйчүүдийн хүслэн болж, олон олон уран бүтээлчийн онгодыг өдөөж байсан Чанелыг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй бизээ. 

Хэдий Чанелын амжилтын зам дардан байсан ч хувийн амьдрал нь саад тотгороор дүүрэн байсан билээ. Ээж нь 11 настайд нь өөд болж эцэг нь өөр эхнэртэй болж Шанелыг дүүгийх нь хамт асарамжийн газар орхиод явсан юм. 

Тэнд Шанел хувцас оёхыг гарамгай сурч харин дүү аавынхаа талын нэг хамаатны гэрт амьдрах болжээ. Шанел ядуу тарчиг амьдралыг биерээ мэдэрсэн бөгөөд нэгэн зоогийн газарт зөөгч хийнгээ орой бүр “Коко-г харавуу” гэсэн дууг дуулдаг байв. Тиймдээ ч удалгүй түүнийг Коко гэж хочилох болсон билээ.Түүний ажиллаж байсан зоогийн газарт орж ирдэг байсан цэргүүд дотроос Этьен гэдэг залууг түүнийг онцолж хардаг байв. Тэр залуу сайхан сэтгэлтэй, ухаантай, хөгжилтэй, хүчтэй залуу байв. Өөрийн бизнесийг эхлүүлэх хөрөнгө байгаагүй ч эрчүүдийг урхидах ур дүй, гоо үзэсгэлэн түүнд байсан тул Этьен түүнийг өөрийн эдлэнрүү аваачиж тэд хамтдаа амьдарч эхэлжээ. Шанел тэнд уйдхаараа малгай хийдэг байсан ба түүний хийсэн малгайг эргэн тойрных нь хөршүүд ихэд үнэлэх болж удалгүй тэрээр өөрийн гэсэн жижиг малгайны дэлгүүртэй болов. Энэ нь түүний хязгааргүй амжилтын эхлэл байсан юм.Тэр бол жирийн л нэг загвар зохион бүтээгч биш маш сайн зураач байв. Харин Этьен түүний авьяс чадлыг дутуу үнэлсэн тул Шанел түүнийг орхин одсон гэдэг. Харин Этьены найз нэгэн банкны захирлын нууц хүү болох Артур хэмээх залуу Шанелыг үргэлж онцгой авьяс чадвартай гэж үнэлж түүнийг дэлгүүрээ нээхэд нь тусалсан гэдэг. Гэвч Артурыг машины ослоор нас барахад Шанел ач холбогдол өгөлгүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан гэдэг.  

Хэдий тэр эр хүнийг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй ч эмэгтэйчүүдийг зүрхнийхээ гүнээс хайрладаг байв. Тэр эмэгтэй хүн бүрийг хамгийн сайхныг нь хүртэх эрхтэй хэмээн үнэлж өөрийн хийж буй бүхэндээ сэтгэлээ шингээдэг байсан нь түүнийг амжилт өөдөө хөтөлсөн гэхэд хилсдэхгүй. Нэг жишээ дурдья.  Дэлхийн хоёрдугаар дайны үед түүнийг нацистийн тангуулч хэмээн сэрдэж шоронд нийгэм тэр аяараа чичилж байсан учир тэрээр байдал намжтал хүлээж ажлаа хийлгүй нам жим байсан билээ.

Тэрээр 15 жилийн дараа эргэж ирсэн бөгөөд бүгд болсон явдлын талаар мартсан байлаа. Гэвч загварын ертөнцөд “Christian Dior”,  “Cristуbal Balenciaga” гэх зэрэг эрэгтэй загвар зохион бүтээгчдийн бүтээсэн “бэлхүүсний корсет, зузаандуу газар шүргэсэн урт банзал болон хатуувтар хүрэм” моодонд орж байв. Бүх эмэгтэйчүүд түүнийг нь өмсөх гэж улайрч, өмссөн нь хэт бариу тухгүй байдлаа нуух гэж оролдож байгаа нь Шанелын уурыг хүргэв. 

Тэгээд тэр:

“Эмэгтэйчүүд яагаад заавал ийм бариу хувцасыг тэсч өмсөх ёстой юм?” 

                хэмээн өөртөө хэлээд цоо шинэ жинхэнэ эрх чөлөө мэдрэгдсэн хувцасыг урлах ажилдаа гар шамлан оржээ. 

Тэгээд тухайн үеийн Английн жентлемэн залуучуудын хувцасны материалаар бүсгүй хүнд зориулан чөлөөт, энгийн дизайнтай  “Шанел хосол”-оо 1955 онд нийтэд дэлгэжээ. Хослол нь өвдөгнөөс дээгүүр татах банзал ба хоёр халаастай жакетаас бүрдэх бөгөөд биед зөөлөн тухтай мэдэрэмж төрүүлэхүйц хөвөн ноосондуу материалаар хийсэн байв. Энэ бол түүхэн дэхь хамгийн эхний “Эмэгтэй хослол” байсан билээ. 

Тэрээр тухайн коллекцийн хослолуудаа тайлбарлахдаа: 

“Би эмэгтэйчүүдийг ямар нэг зүйлд хоригдолгүй дураараа хөдөлж байгаасай гэж хүссэн. Өмсөж байгаа даашинзнаасаа болоод хөдөлгөөн нь хязгаарлагдаж байгааг нь харахыг хүсэхгүй байна. Хүний бие үргэлж хөдөлж байдаг шүү дээ. ” гэсэн байдаг. 

Хослолууд гарсан даруй л олныг шуугиулав. Биед төгс таараад зогсохгүй харагдах байдлын хувьд ч өөлөх зүйлгүй сайхан бүтээл болсон байв. Vogue, Elle гэх мэт олон алдартай сэтгүүлийн нүүр зураг дээр гарч, тухайн үеийнхээ нөлөө бүхий язгууртан Английн эмэгтэй жүжигчин Elizabeth Taylor, АНУ-гийн Jayne Fonda жүжигчин, 35дахь АНУ-гийн ерөнхийлөгч John Kennedy-гийн эхнэр хатагтай Jacqueline Kennedy Onassis, Monaco-гийн Grace Kelly зэрэг алдартай хүмүүс өдөр тутамдаа өмсөх болсон нь хослолын амжилтыг суга өсгөж байлаа. Үүнийг эмэгтэйчүүдийн хувцасны түүхэн дэх  хамгийн том хувьсал гэж нэрлэж болно. 

Дэлхий даяар хэдэн сая хослол зарагдсан нь тодорхой бус ч нэг хослол бүрийг 100 цагын турш хийдэг гэсэн итгэхийн аргагүй баримт бий. Тийм их сэтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээлийг эмэгтэй хүн бүр хүртэх эрхтэй хэмээн Шанел үзсэн билээ. Хослолууд Шанелд эд хөрөнгө нэр хүндийг авчирч тэр санхүүгийн хувьд бие дааж чадав. Ахиж эр хүнээс тусламж хүсэхээргүй болсон тэрээр Хослолоос гадна өөр олон гайхалтай бүтээлүүдийг урласан билээ. 

Коко Шанелын түүх намтар бүтээл шигээ сэтгэл татам бус ч хүчирхэг эмэгтэй хүний эр зориг, тэвчээрийг харуулсан сүрдэж бахархмаар ажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?