HENNES & MAURITZ БУЮУ H&M

2020-06-17  

Дэлхийн 50 гаруй оронд 4100 гаруй салбар дэлгүүрээрээ үйл ажиллагаа явуулдаг H and M дэлгүүр анх 1946 онд Erlin Persson гэх залуугийн толгойд сайхан санаа болж бууж иржээ. Хувцасны жижиг бизнес эрхэлдэг Maurtiz Wildfors гэх найзтайгаа хамтарч үнэ болоод загварын нэгдэл болсон шинэлэг дэлгүүрээ 1947 онд Шведын Vasteras-д нээж байжээ. 

H&M-ын амжилтын гол нууц бол түүний ажиллах “4П”гийн маркетинг билээ. 

Нэгдэх нь Product буюу бараа бүтээгдэхүүний загвар юм.

Хэрэглэгчдэд загвар болон чанарыг нэг дор хүргэдэг бөгөөд бүхий л төрлийн загварын чиг хандлагатай эмэгтэйчүүдэд зориулж олон төрлөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг билээ. Дэлхий даяар H&M -ын хувцаснууд загварлаг гэдгээрээ бусдаас жишигддэг байна. Тус компаний бүх бүтээгдэхүүний загварыг 95 хүний бүрэлдэхүүнтэй баг Стокхолм хотноо гаргадаг.

Хоёр дахь нь Place буюу байршил юм. 

H&M үргэлж хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрыг сонгож дэлгүүрийнхээ салбарыг нээдэг. Мөн дэлхийн хамгийн олон салбартай бэлэн хувцасны дэлгүүр гэхэд хилсдэхгүй. АНУ-д гэхэд л 500 гаруй салбараа нээсэн билээ. 

Гурав дахь нь Price буюу үнэ юм.

Хэрэглэгчдэд загвар болон чанарыг нэг дор хүргэх байсан бөгөөд эхэн үедээ хямд үнийг ч бас хослуулья гэсэн санал гарч байсан боловч тэгэх боломжгүй худал амлалт болно гэсэн няцаалт их байсан хэдий ч тэд үргэлж хямд үнээр чанартай загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг билээ. Бусад адил түвшний дэлгүүрүүдийн дундаж үнээс хамаагүй доогуур үзүүлэлттэй байдаг байна.  Үнээ хямд барьж байхын тулд үргэлж зардлаа хянаж байдаг бөгөөд “аутсурсинг” хийж Бангладеш, Хятад, Турк зэрэг хөдөлмөрийн хөлс багатай 21 оронд 900 орчим оёдлын үйлдвэр ажиллуулдаг. “Оёдлын үйлдвэрүүдэд хамгийн хямд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд байнга үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ сольж байдаг” гэж Энскилда Секюритис-н шинжээч Иохан Тиселл хэлжээ.

Дөрөв дэхь нь Promotion буюу зар суртачилгаа.

Хэрэглэгчээ татах тал дээр гаргаахгүй сайн мэдлэгтэй брэндийн нэг бол H&M. Дэлгүүрийн тохьжилтоосоо эхлээд л сэтгэл булаадаг байна. Хэвэлмэл зар суртачилгааны самбар, сошиал мэдиа, олны танил алдартнууд ба загвар өмсөгчдийг өргөнөөр зар суртачилгаандаа ашигладаг байна. Гэхдээ тухайн улс орныхоо ёс заншил, уламжлалтай зохицуулж өнгө төрхийг нь өөрчилдөг юм. Жишээ нь Америк болон Токиод хэрэглэж байгаа тоног хэрэгслүүд болон бүтээгдэхүүнүүд адилхан боловч танилцуулж буй байдлаараа өөр өөр байх жишээтэй. 

Ийнхүү урд нь хэд хэдэн өрсөлдөгч нарыг нь бүтэлгүйтэхэд хүргэсэн стратегийг H&M өдгөө баримтлаж буй. Бенеттон дэлхийн хэмжээний хувцас нийлүүлэгч болохыг оролдсон ч 1980 -д онд АНУ-д маш их хохирол амссанаар бүтэлгүйтсэн. Gap АНУ –д ихээхэн нэрд гарч  байсан ч өөрийн менежментийн асуудлаас үүдэн өөр улсад салбараа нээж чадаагүй юм. Харин H&M чадсан билээ, хэдий энгийн юм шиг хирнээ өөр аль ч хувцасны брэндийн чадахгүй стратегийг H&M бий болгосон юм. 

Тэд дэлгүүрээ нээхдээ бусад дэлгүүрүүдээс тэс өөр зорилготой нээсэн бөгөөд нийт 7 амлалтыг ямар ч цаг үед өөрчлөлгүй дагаж мөрдөхөө амлажээ: 

  1. Хэрэглэгчдэд загвар болон чанарыг нэг дор хүргэх

  2. Хариуцлагатай хамтран ажиллагчдыг сонгож ажиллах

  3. Ёс зүйтэй байх

  4. Байгальд ээлтэй байх

  5. Хог хаягдлаа дахин боловсруулах

  6. Байгалийн нөөц баялгийг ариг гамтай ашиглах

  7. Нийгмийг хүчирхэгжүүлж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах

Үүнийгээ ч сайтар биелүүлж байгаа бөгөөд энэхүү амлалтууд нь үйлчлүүлэгчийг татах сайхан сэтгэл булаам арга ажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?