ЖИЛД 7 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГ ОЛДОГ ЦӨӨН ХЭДЭН ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН НЭГ- ADOBE

2020-06-20  

1982 оноос авхуулаад хүмүүсийн шинэ содон санаа, бизнес, хөдөлмөрийг дижитал орчинд бодитой ажил болгоход тууштай зүтгэсэн компани бол яахын аргагүй Adobe юм. Дэлхий даяр хүн бүр энэ компанийн бүтээсэн аль нэг технелогийг ашигладаг билээ. Adobe бол жилд 7 тэрбум долларын ашиг олдог дэлхийд тэргүүлэгч цөөн хэдэн компаний нэг.

Тэгвэл дижитал технелогийн салбарт толгой цохих Adobe брэндийн бүхэл боть номны эхний хуудсуудыг нээж харцгаая. 

1982 онд АНУ-ын Сан Хосе хотноо үүсгэн байгуулагдсан компьютерын програм хангамж үйлдвэрлэгч компани юм. Бичгийн формат болох PostScript зохион бүтээсэн Жон Варнок, Чарльз Гешке нар энэ компанийг байгуулжээ. Adobe хэмээх нэрийг тэд байшингийх нь араар урсдаг байсан Adobe Creek гэдэг голын нэрээс авчээ. Харин угтаа бол Adobe гэдэг нь испаниар "хатаасан тоосго" гэсэн утга илэрхийлдэг аж. 

Жон Варяок нь Xerox PARC-д ажиллаж байхдаа анх бичгийн хуудас тодорхойлон бичих хэл болох Interpress-г зохион бүтээжээ. Тэгээд үүнийгээ олон нийтэд танилцуулж, худалдаанд оруулах саналыг Xerox-д тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй байна. Adobe компанийг байгуулан Interpress-г бага зэрэг өөрчлөн PostScript нэрээр гаргаж хэрэглээнд нэвтрүүлжээ. PostScript нь хэвлэлийн эх бэлтгэх үед маш бага зай эзэлдэг, техник хангамжаас үл хамааран ажиллах боломжтой гэх зэрэг олон чанараараа тухайн үеийн бусад форматуудаас илт давуу байв.

Компани байгуулагдсанаасаа эхлэн хэвлэлийн эх бэлтгэх програм дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байлаа. Мэдээж чадварлаг хоёр залуугийн ирээдүй гэрэлтэж байсан юм. 1982 онд буюу байгуулагдсан жилд нь л Стив Жобс компанийг 5 сая доллараар худалдаж авах санал тавьж байжээ. Гэсэн ч Жон Варнок, Чарльз Гешке санлаас нь татгалзаж харин оронд нь хувьцааныхаа 19 хувийг өгөхөөр гэрээ байгуулав. 

Ийнхүү Adobe нь байгуулагдсан жилдээ ашиг олж эхэлсэн анхны компаниар тодров. 

Тэдний эхний бүрэн ажиллаж дуусгасан технелоги нь PostScript программ байв. Уг программ нь 1988 он гэхэд л дэлхийн принтер үйлдвэрлэлийн стандарт дүр зураг болж олон, олон компанитай ашиглах эрхийн гэрээ байгуулсан байлаа. 

Үүний дараагаар Варнок, Гешке хоёр хэрэглээний программ хангамжруу түлхүү чиглэсэн бүтээлүүд гаргахаад шийдэж шаргуу ажиллаж эхэллээ. Энэ мөчид л хоёр найз өөрсдийн амжилтаа тамгалах том шийд гаргасан нь Мичиган их сургуульд сурдаг ах дүү Томас, Жон хоёроос тэдний 1988 оноос авахуулаад ажиллаж байсан display гэх программыг нь худалдаж авсан явдал байлаа. Ах дүү хоёр уг программ дээрээ өдөр шөнгүй бүр сургуулиасаа хагас жилийн чөлөө аван байж ажилладаг байв. 

Тэд бүтээлээ дууссан гэж үзэнгүүтээ амжилттай яваа том компанид лицензийг нь зарахаар шийдэн Apple болон Adobe-д хоюуланд нь санал тавьсан гэдэг. Мэдээж хоёр компани хоюул нааштай хариу үзүүлсэн ч бидний мэдэж байгаачлан Adobe лицензийг худалдаж авсан билээ. Ийнхүү 1990 оны 2 сарын 19нд Photoshop-ын хамгийн эхний загвар дэлхий нийтэд танилцуулагдав. 

Харин нэрний тухайд Томас бүтээлээ Adobe-д зарахаас ч өмнө Display гэдэг нэрээ өөрчилөн ImagePro болгох гэсэн боловч аль хэдийн өөр хүн ашиглачихсан байсан тул өөр нэр бодож олохоос аргагүй болж дүүтэйгээ ярилцсаны эцэст Photoshop гэдэг нэрийг олсон гэдэг. 

Photshop нь фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, хэвлэлийн эх бэлтгэхэд, сонин сэтгүүл хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст гээд юунд ч ашиглаж болох төгс бүтээл байлаа. 

Анх зөвхөн Windows үйлдлийн системд л ашиглаж болохоор бүтээж байсан бол хүмүүсийн эрэлт хэрэгцээ ихсээд, ашиглалт нь нэмэгдээд ирэхийн цагт Macintosh үйлдлийн системд ч ашиглаж болохоор болгож өөрчилөв. 

Photoshop нь дотроо олон цэстэй, мэргэжлийн бөгөөд энгийн хүмүүс ч ашиглахад тохиромжтой сайн бүтээл болсон байлаа. Ёстой л уран бүтээлч хүмүүсийн загтансан газар маажих шиг болов. Ер нь зах зээлийн эзгэнэж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.  Дэлхийн зах зээлд 21 төрлийн хэлээр зарагдаж байсан нь борлуулалт нь өсөх том нөлөө болж өгсөн байна. 

Photoshop-ыг худалдаж авсны дараа Adobe-ын нэр хүнд суга өсч хүмүүсийн анхаарлыг ихээр татаад байлаа. Мэдээж одоог хүртэл Photoshop-ыг олон мянган хүн ашиглаж тэр хирээрээ Adobe команий нэрийг дурссаар байгаа билээ. 

Ганц л зөв шийдвэр том амжилтыг араасаа дагуулж болдогийг энэ түүхээс суралцаж болно. Мэдээж Photoshop-ыг худалдаж авна гэдэг Adobe компаний хувьд тэнгэрийн одыг шүүрэхтэй адил зөв алхам байсан юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?