LIPTON - ХАЛУУН ЦАЙНЫ ТҮҮХ

2020-06-21  

Хятадын дэлгүүрүүдэд хамгийн түрүүнд зарагдаж дуусдаг цайны агуу их түүхтэй Липтон брэнд нь өөрийн чанар болоод 128 жилийн туршлагаараа бусдаас ялгарч чаддаг билээ. Уух төдийд л тайвшруулж эсвэл нойрноос тань сэргээж чадах энэхүү цай дэлхийн 110 гаруй орноор худалдаалагддаг. Онцгой амтын хувьд тус компани нь өөрийн цайны амтыг бүтээхийн тулд 35 улсаас цайны навчаа импортолдог. Харин түүний амжилтын гол орц юу байсан нь сонирхолтой.

Цайны амт уу?, чанар уу? эсвэл сайн маркетинг уу?  

 

Томас Липтон бол жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг энгийн нэг гэр бүлээс гаралтай нэгэн. Тэрээр шаргуу хөдөлмөрч нэгэн байсан бөгөөл 13 настайдаа сургуулиа орхиж үйлдвэрт ажиллан хураасан мөнгөөрөө 17 настайдаа АНУ-г зорьсон юм. Америкт ажиллаж байхдаа маркетингийн бодлого болон сурталчилгааны үр дүнтэй аргуудыг өөрөө сурч боловсруулсан бөгөөд 1870 онд Их Британид эргэн ирж ээж аавынхаа дэлгүүрт туслах хийж байгаад жилийн дараагаас өөрийн гараагаа эхлүүлсэн юм. Түүний шинээр нээсэн дэлгүүрийн нэр нь “Липтон” байсан бөгөөд  цай, мах, өндөг худалдаалдаг байв. Тэрээр ажиллах явцдаа өөрийн Америкт сурч мэдсэн бүх зүйлээ үйлдэл болгохоор хичээж байв. 

Түүний дэлгүүрийн чанар бусдаас онц гойд байсан тул  худалдан авагчдийн ам дамжсаар асар богино хугацаанд алдартай болж байлаа. 

Тэрээр цай худалдаалахын тулд брокруудын гар дээрэс нилээдгүй мөнгө төлж авдаг байсан нь түүнд өчүүхэн хэмжээний ашгийг л өгдөг байж. 

Гэтэл нэгэн өдөр түүнд гайхалтай санаа төрсөн нь өөрийн цайны навч тариалах эдлэн газартай болох байв. Тэгээд тэрээр 1890 онд өөрийн гэсэн тариалангийн газартай болж анхны Липтон цайгаа худалдаалсан билээ. Липтон цайгаа бусад зах зээл дээрхи цайнуудаас даруй хоёр дахин хямд үнээр худалдаалсан нь бусад цай худалдаалагчдад том цохилт болсон юм. 

Түүний эхлүүлсэн цайны худалдаа гялалзаж эхэллээ. Удалгүй тэрээр хамгийн эхний удаагаа 1914 онд Францын Сидней хотлуу өөрийн цайгаа нисгэсэн бөгөөд тухайн онгоцыг жолоодож явсан нисгэгч “Маурис Гүйлакс” цайнаас амсаж үзээд “Энэ миний амьдралдаа ууж байсан хамгийн амттай цай байна” хэмээн бичиж үлдэээн байдаг. Францад газардсан цай удалгүй АНУ-ийн хилийн зүг жолоогоо чиглүүлэв. Хүмүүс эхэндээ тийм ч нааштай хандсангүй амсаж үзхээсээ уртьтаж муухай амттай байх гэсэн дүгнэлтийг хийж байсан нь цайны тод шар хайрцагтай нь холбоотой байсан болов уу..5хүн тутмын 3 нь цайг хараад л уухаас татгалзаж байлаа. Энэхүү нөхцөл байдлыг ажигласан Томас гайхалтай нэгэн санааг олсон нь Бүхэл зуны турш Лондон хотод “Туршиж үзэхээсээ өмнө дүгнэлт гаргах гэж бүү яар” гэсэн уриан дор амталгаат худалдаа зохион байгуулах байв.  Тэрээр ойролцоогоор 500,000 цайг 60 өдрийн турш хүмүүст амтлуулахаар тараасан бөгөөд энэ нь өөрийн хэргээ гаргаж амсаж үзсэн  5 хүн тутмын 4 нь цайг сайшаан магтаж байв. 

Лондонг амжиллтай давсан Томас гартаа цайгаа атагсаар БНХАУ-ыг зорив. Хилээр давж буй бүхнээ хатуу хяндаг Хятад улсад Липтон хатуухан газардав. Учир юу вэ гэвэл Хятадын бүтээгдэхүүний чанар хяналтын шалгалтын хорооноос Липтон цайны найрлагад хүний биед асар хортой бодис илэрсэн хэмээн мэдэгдэв. Энэ сургаар Хятадын супермаркетууд бүгд Липтон цайг худалдаалахгүй хэмээн Томасд мэдэгдэв. Ацан шалаанд орсон Томас яахаа ч мэдэхгүй байв. Гэтэл “Грийн Пийс” нэртэй төрийн бус байгууллага Липтон цайны найрлагийг шалгаж үзээд Хятадын  бүтээгдэхүүний чанар хяналтын шалгалтын хороог алдаа гаргасан байна хэмээн мэдэгдэв. Удалүй Европын хяналт шалгалтын хороо ч найрлагий шалгаж үзээд үүнийг баталжээ. Ийнхүү Хятадын хянан шалгах хороо өөрсдийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрч Липтон цайг ямарч хор хөнөөлгүй болохыг мэдэгдэв. Ийнхүү Хятадын дэлгүүрүүдээр Липтон цай худалдаалагдаж эхлэн төд удалгүй ард иргэдийн өдөр тутмын хэрэглээ болон хувирав. Ийнхүү Липтон цайны түүх олон саад бэрхшээлийг даван дэлхий дахинаа танигдаж чадсан ажээ. 

Д’Антонио: “Липтон цай хэрэглэгчидэд хэрэгтэй чанар, хямд үнийг цогцлоож чадсаны дээр хангалттай нийлүүлэлт хийх чадвартай тийм л дэлгүүр”. Хэмээн дүгнэсэн байдаг. 

Липтон компани хичнээн томорч өргөжиж байсан ч тэд  өөрсдийн цай үйлдвэрлэх уламжлалт аргаа өөрчлөхгүй хадгалсаар байсанд тэдний амжилтын томоохон хэсэг хадгалагдаж буй юм. Магадгүй Липтон компанийг үндэслэгч Томас Липтон компаниа өргөжөөд ашиг олоод ирэхийн цагт цай үйлдвэрлэх уламжлалт аргаа илүү дэвшилтэт эсвэл илүү хямд өртгөөр үйлдвэрлэх аргийг эрэлхийж болох л байсан байх. Гэхдээ тэр өөрсдийн уламжлалт аргийг хадгалах  нь хамгийн зөв зам хэмээн тодорхойлсон нь үнэхээр нүдээ олсон шийдвэр байжээ. Тэд 100 хувь органик бүтээгдэхүүнийг савлаад дэлгүүрт хүргэдэг бөгөөд “Тариан талбайгаас-аас дэлгүүр уруу” гэдэг зарчим нь үйлчлүүлэгчдийн бүтээгдэхүүний аюулгүй байдал амт чанарт итгэх итгэлийг бүрдүүлж, ууж буй цайндаа сэтгэл хангалуун байх гол хүчин зүйл болж өгдөг байна. Липтон компани нийт 750,000 тариан талбайг эзэмшдэг бөгөөд бүгд байгалийн хамгийн тааламжтай нөхцөлд болох Зүүн Африкийн Кения, Танзания гэх зэрэг улсуудад байршдаг.

Мөн Липтоны цай нь хүмүүсийн “цай бол хөгшин хүмүүст л зориулагдсан зүйл” гэх ойлголтыг халж гарч ирэн бөгөөд бүх насныхан уух боломжтой, уухыг хүсэх амтуудыг бий болгож чадсан юм. Нийтдээ 20 гаруй төрлийн амтны сонголттой бөгөөд бүгд өөрсдийн зохих ёсны үүргийг гүйцэтгэдэг нь хамгийн магтууштай. Инэгснээр зах зээл дэх Липтон цайнаас чанарын зөрүүгүй ч амт төрлийн хувьд гарын таван хуруунд багтах учир тухайн цайг худалдан авах хүмүүсийн тоо Липтон цайг худалдаж авах хүмүүсийн тооноос эрс бага байгаа юм. 

Липтон цай үргэлж шинэ бөгөөд байгалийн цэвэр бүтээгдэхүүн ашигладагийн дээр  амт бүр нь өөр өөр орц найрлагтай. Хөгшин залуу гэлтгүй бүгд уух болмжоор хангаж чадсан нь Липтон компаны бусдаас ялгарах хамгийн том давуу тал болж өгсөн юм. 

Жишээ нь: манай монголын нөхцөлд хамгийн өргөн худалдаалагддаг төрөл нь бол  “шар шошготой цай” юм. Энэхүү цай нь элдэв нэмэлт орцгүй ч цаанаа л тайвшруулах гойд нөлөөтэй байдаг нь хамгийн орой хэсэгт наранд боловсорсон навчаар хийдэгтэй нь холбоотой. 

Хэн нэгэн Липтон цай уухуу? Гэхэд байхуу цай уухуу? гэхтэй тэнцүүхэн ойлгодог болтол нөлөөлж чадсан энэхүү компаний гол нууц бол чанар болоод амтын гайхалтай хослол байжээ. Томас Липтон бол хэрэглэгч юу хүсдэг болохыг бүрэн ойлгож чадсан хөдөлмөрч нэгэн байсан юм. Тиймдээ ч түүний санаачилсан жижиг байгууллага өдгөө дэлхийн цай үйлдвэрлэгчдийн зах зээлд нэрээ цуйраатуулсаар байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?