NASA саран дээр ашиглагдах жорлонгийн дизайн боловсруулах уралдаан зарлажээ

2020-06-26  

АНУ-ын сансрын агентлаг NASA 2024 онд саран дээр дахин хүн буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

 

Тэгвэл энэ төлөвлөгөөний нэг хэсэг болох Lunar Loo Challenge төсөл саран дээр ашиглагдах жорлонгийн дизайн боловсруулах уралдааныг өчигдөр зарлажээ.

Уралдааны шагналын сан $35,000 юм байна. Анх Аполло хөлгийн баг саран дээр буухад сансрын нисгэгчдийн ялгадсыг цуглуулахын тулд бөгсөнд нь уут тогтоож байсан гэдэг.

Тухайн үед саран дээр буусан сансрын нисгэгчид хоорондоо “Энийг хэн бодож олсон юм бол?”, “Ялгадас агаарт хөвөөд байна” гэх зэргээр ярилцаж байсан нь тэмдэглэгдэж үлдсэн байна.

Олон Улсын Санрын Станцад оросуудын зохион бүтээсэн сордог технологитой нүсэр том жорлонг ашигладаг.

Харин NASA энэ удаа илүү боловсронгуй, бага оврын жорлон бүтээх зорилготой байгаа ажээ. Ингэхдээ тус байгууллагын гаднаас төрсөн, хайрцаглагдаагүй сэтгэлгээтэй хүмүүсийн санааг ашиглах зорилго тавьсан байна. Сарны гадарга дээр таталцлын хүч дэлхийнхээс зургаа дахин бага байдаг.

Ийм нөхцөлд хүний ялгадсыг хэрхэн цуглуулж авах нь зохион бүтээгчдийн гол шийдэх асуудал юм. Үүнээс гадна бие нь эвгүйцсэн сансрын нисгэгчдийн бөөлжсийг суултуурт толгойг нь хийлгэлгүй цуглуулах чадвартай бол илүү үнэлгээ авна гэдгийг NASA мэдэгджээ.

NASA-гийн Artemis-3 төсөл 2024 онд сарны өмнөд туйлд эрэгтэй, эмэгтэй хоёр сансрын нисгэгч буулгах зорилготой юм. Хамгийн сүүлд 1972 онд Америк сансрын нисгэгчид саран дээр хөл тавьж байв.

Уралдаанд ирүүлэх санаануудыг NASA наймдугаар сарын 17 хүртэл хүлээж авах гэнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?