APPLE ЯАГААД TESLA-ИЙН ДИЗАЙНЕРЫГ АЖИЛД АВАВ?

2020-07-03  

Apple машин бүтээхээр ажиллаж байж магадгүй гэсэн яриа дэгдээд байна. 

Уг яриа Apple компани Tesla-ын ахлах дизайнер Andrew Kim-ыг ажилд авснаас эхэлж гарчээ. 

Мэдээж Apple энэ салбарт хөл тавихгүй байхын аргагүй шүү дээ, түүний өрсөлдөгч Google  гэхэд Waymo-оо танилцуулчихаад байгаа юм.  

Kim нь Microsoft-т Windows 10 болон Xbox One S-ын төсөл дээр ажиллаж байгаад 2015 онд Tesla-д орсон билээ. Tesla-д  ажиллаж байх хугацаандаа Model S, Model X, Model 3 гэх зэрэг сонгодог загварууд дээр нь ажилласан юм. Түүгээр ч зогсохгүй Model Y, шинэ Roadster, Semi гэх зэрэг худалдаанд гараагүй байгаа хэд хэдэн загваруудад оролцсон байх магадлалтай аж. 

Apple машин бүтээнэ гэдэг зүгээр нэг таамаг төдий биш ажээ. Саяхан Apple хотын зам дээр туршилт хийх зөвшөөрөл авсан тухай албан ёсны эх сурвалжуудаар цацагдсан байна. За ямар ч байсан Apple ямар нэг догь зүйл сэдэж байгаа нь ойлгомжтой. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?