ДЭЛХИЙН ЦОРЫН ГАНЦ STEAM-POWERED 6 ДУГУЙТАЙ JEEP ХУДАЛДААНД ГАРЛАА

2020-07-03  

Сүүлийн жилүүдэд  6x6, Hemi-powered Wrangler,  Steve McQueen’s army Jeep гэх зэрэг олон, олон догь Jeep-үүд худалдаанд гарч биднийг гайхшруулсан билээ. Гэхдээ сюрприз үүгээр дуусаагүй бололтой. Тун удахгүй бид дэлхийн хамгийн сүрдмээр бөгөөд хамгийн өвөрмөц логотой Jeep-тэй танилцах сурагтай байна. 

Түүнийг Loco Hauk гэнэ. Нэрнийх нь хувьд үйлдвэрлэсэн компани болох “Hauk Designs” болон ууран хөдөлгүүрийг нь илтгэх аж. Уг Jeep нь 6 шаталтат NSG370 хурдны хайрцагтай ба 100С-ийн V-4 загварын хөдөлгүүртэй юм. 

Мөн loco гэдэн нэрнийх нь ард 6 дугуйтай гэдэг санаа давхар агуулагдаж байгаа аж. Ихэнхи Jeep-үүд 4 дугуйтай байдаг шүү дээ. 

Loco Hauk 48-аас 56 км/ц хүртэл хурдалж чадах бөгөөд мэдээж  энэ тал дээр тийм ч их ач холбогдол өгөөгүй нь тодорхой. 

Хэдий Loco Hauk-г худалдаалж байгаа ч гэсэн ууран хөдөлгүүрийг нь ахиж үйлдвэрлэхгүй гэдгээ үйлдвэрлэгч мэдэгдсэн бөгөөд “ууран станцыг буцаад музейд нь өгнө” гэж хэлжээ. Тэгхээр ахиж шинэ ууран хөдөлгүүрт “6x6 мангасаас” шинийг үйлдвэрлэхгүй гэсэн үг болж таарах нь. 

 Loco Hauk-г ахиж үйлдвэрлэх гэхэд ууран хөдөлгүүрийг нь орлуулах өөр зүйл олох, түүнд зориулж онцгойлон бүтээсэн бүгдээ өөрчилөх гээд олон асуудал тулгарах биз. 

Ямартай ч энэ бүгдээс илүү зарим хүний машины цуглуулгийг нэгээр нэмсэн онцгой 6x6 мангасыг ахин харах болсондоо таатай байна. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
:vagoni zutguuriig locomotiv gedgiimaa huuchin uurin baisan 2020-07-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?