Mercedes-ын цувралуудыг бүтээсэн Carlex энэ удаад тансаг бөгөөд хүчирхэг байдлыг хослуулахыг хүссэн бололтой. Тэрээр Mercedes X-Class 6X6-ыг хүчирхэг, эрсдэл даах чадвартай байлагхыг хүсч хэмжээг нь илүү томсгож, 6 дугуйтай гойд дүр төрх бий болгожээ.
Мэдээж бусад Mercedes-үүд бүгд гайхалтай, гэсэн ч энэ удаагийн V6 хөдөлгүүр, 258 морины хүчин чадал, 7 шаталтат автомат хурдны сонголттой X-Class-ыг юутай ч зүйрлэх аргагүй билээ.
Урд болон хойд хэсгийг нь шинэчилж, дээд хэсэгт нь Лэд гэрэл байршуулж зарим нэг үйлдлийг нь улам хялбаршуусан байна.
Энэ дундаас ард хэсэгт хийсэн өөрчлөлт хамгийн том нь юм. Тэд ард хэсгийг нь хэд дахин томсгож олон төрлөөр ашиглаж болохуйц болгожээ.
Энэ хэдэн баримтыг л бид одоогоор мэдэж байгаа бөгөөд албан ёсны нээлт, мэдэгдэл хийтэл нь ахиад хүлээх хэрэгтэй болох нь.
Ийм төрлийн ажил хийж дуусгана гэдэг Carlex -ын хувьд амаргүй даваа байсан биз. Цоо шинэ хүчин чадал, дугай гээд бүх зүйлийг ахин шинэчилж сайжруулна гээд л энгийн хүний чадах зүйл биш шүү.
Харин бидэнд хүлээх л үлдлээ..