АНУ-ЫН ДААТГАЛЫН СИСТЕМ

2016-05-10  

Ё.Отгон : Миний бие АНУ-д даатгалын хөрөнгө оруулалтын чиглэлээр 3 дахь жилдээ ажиллаж буй мэргэжилтэн. АНУ-ын даатгалын систем нь их өвөрмөц бүтэцтэй бөгөөд үүнийг ойлгоход дөхөм болгох зориулалтаар би өөрийн олж харсан дүн шинжилгээг бичье гэж бодлоо.

АНУ дахь даатгалын салбарын талаар Монголчууд дутуу ойлголттой яваад байгаа нь анзаарагдаж байна. АНУ-д санхүүгийн төрлийн 3 байгууллага байдаг. Банк, Даатгал, Санхүүгийн байгууллага. 

Даатгал ба санхүүгийн байгууллага нь санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд ихэнх байгууллагууд мөнгөний хуримтлал үүсгэж чадсан хүмүүст үйлчилгээгээ чиглүүлсэн байдаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нь тусгай лицензээр санхүүгийн борлуулалт хийдэг. Энэ лиценз нь бизнесийн лиценз шиг мөнгө төлөөд худалдаад авдаг биш, даатгал, хууль, санхүүгийн нарийн шалгалт өгч байж авдаг лиценз. Хэрэв өөрөө лицензээ авч чадвал IT, инженер, багш, өөр ямар ч мэргэжилтэй байхаас хамааралгүйгээр ажиллах боломжтой. Мөн энэхүү санхүү даатгалын байгууллага нь ихэнх тохиолдолд цалин өгч ажиллуулдаггүй, ажлын үр дүнгээс хамаарч тухайн үнэлгээний дагуу комиссион болгож урамшуулдаг. Ажиллах хүмүүсээ сургалтад хамруулан recruitment буюу элсүүлж авч бэлддэг.

-Энэхүү даатгал, санхүүгийн байгууллагууд яаж ажилладаг вэ?

Нэгдүгээрт : Энэ салбарт заавал санхүү эсвэл хөрөнгө оруулалтаар мэргэшсэн хүн орж ажиллах албагүй. Хамгийн гол нь шалгалтыг нь өгөөд мэргэжлийн лиценз авч чадвал, хэн ч бай мэргэжил хамаарахгүйгээр ажиллаж болно. Гэхдээ "даатгалын бүтээгдэхүүн зарна" гэдэг нь хувь хүнээс маш өндөр ур чадвар шаарддаг болохоор, зарим хүмүүсийн мөрөөдөл шиг зүгээр суугаад цалин авдаггүй.

Одоогоор энэ салбарт маш том бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа нь Baby Boomer-тэй холбоотой. Америкийн нийт хүн ам ойролцоогоор 350 сая орчим гэж тооцоход эдгээрийн 100 сая орчим нь дэлхийн 2-р дайны дараах үе буюу 1947-1964 оны хооронд төрсөн байдаг аж. Хүн амын бараг 25% орчимд тооцогдож байгаа энэ үеийнхнийг Baby Boomers гэж нэрлэдэг төдийгүй сайтар судлаад анзаарах юм бол үүнийг дагаж бизнесийн хөгжлийн үе шатууд огцом дээшилж байжээ. Өөрөөр хэлбэл бизнесийн хөгжлийн огцом тэсрэлтүүд нь Baby Boom-тэй нягт уялдаж байсан гэсэн үг. Baby Boom -ын өсөлтийн үед Америкт "Түргэн хоолны газрууд" franchising хэлбэрт орж хөгжсөн нь үүний нэгэн жишээ. Өсч буй маш олон хүмүүсийг түргэн хугацаанд хооллох үйлчилгээ түгээх шинэ систем бүрэлдсэн гэсэн үг юм. Яг үүн шиг бизнесийн маш олон салбаруудын "алтан үе" Baby Boomer-ын хөгжлийн үеүдтэй холбогдож байдаг. Baby Boomer-ыг бүрэлдүүлж буй 100 сая орчим хүмүүс ойрын 15 жилийн хугацаанд тэтгэвэрт гарах гэж байгаа нь санхүү даатгалын салбарт "алтан үе"-ийг авчрах гэж байна. Энэ бол МАШ ТОМ БОЛОМЖ юм.

Энэ хүмүүс насаараа ямар нэгэн тэтгэврийн дансанд хуримтлуулсан мөнгөнүүдээ авч ашиглаж эхлэх болно. Гэхдээ хууль журмаараа тэд энэ мөнгийг шууд гар дээрээ авч чадахгүй бөгөөд нэг данснаас нөгөө данс руу мөнгөө шилжүүлж авахад үүнд зуучлан зохицуулах албан ёсны мэргэжлийн лицензтэй хүмүүсээр үйлчлүүлэх шаардлагатай. Тийм ч учраас Санхүү даатгалын системд маш том бүтцийн өөрчлөлт recruitment хийгдэж байна.

Хоёрдугаарт:АНУ-ын даатгалын компаниуд 2 төрлийн бизнесийн бүтэцтэйгээр ажилладагыг анзаарлаа.

1. Каптив (captive) төрлийн компаниуд нь гэрээгээр ажилтан авч, тэдгээрийг сурган лиценз олгоно. Дараа нь тогтоосон нормын дагуу зөвхөн өөрийн компанийн даатгалын бүтээгдэхүүн зарж борлуулан, түүнээсээ шагнал авах системээр ажиллана. Эхлэхдээ нэг ажилтан дунджаар 20-50 ойр дотны хүмүүстээ бүтээгдэхүүн зарна гэж тооцон, түүнээс цааших нэг сард хүрэх нормыг өндөр тогтоон өгдөг аж. Үүнээс шалтгаалан шинэ ажилтнууд шантарч, ажлаасаа гарах тохиолдол их гардаг. Нормоо биелүүлж чадаагүй ажилтнууд шинэ хүмүүсээр байнга солигдсоноор уг компани үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх маягаар бизнес нь явагдана. Учир нь, ажиллаж байсан ажилтан ажлаас гарахад урьд нь хийсэн гэрээ нь компаний мэдэлд үлддэг юм байна.

2. Харин нөгөө систем нь, салбартаа туршлага хуримтлуулсан хүмүүс ямар нэг компанид биш өөрсдийнхөө төлөө ажиллахаар брокер болон ажиллахыг хэлнэ. Даатгалын салбарт мэдлэг, туршлага хангалттай хуримтлуулсан гэж үзсэн хүний карьерийн дараагийн шат нь, бие даасан брокер болох эсвэл брокер компани байгуулах боломж юм. Ингэснээр тэд баг болон ажиллацгааж, өөр өөр олон компаниудын олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг зарах боломж бүрдэнэ гэсэн үг. Яг энэ үеэс даатгалын борлуулалт хийдэг агентаас (insurance agent) санхүүгийн брокер, санхүүгийн салбарын зөвлөх (financial advisor) болдог.


 

Ийм брокер компанид ажиллаж байгаа хүмүүс үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг авдаггүй, harin "А" зэрэглэлийн олон компаний бүтээгдэхүүнээс тухайн үйлчлүүлэгчид ямар компаний ямар бүтээгдэхүүн таалагдаж байгаагаас өргөн сонголт хийх боломжийг олгодог. Ийм өргөн сонголттой байх нь маш чухал бөгөөд би одоогийн байдлаар АНУ, Монголд болон өөр гадаадын оронд амьдарч байгаа иргэдэд тэтгэврийн даатгал, амь насны даатгал, хөрөнгө оруулалтын өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Бүтээгдэхүүн болгон үнэлгээтэй болохоор тухайн компани төлбөрийг нь манай компани руу шилжүүлж, Тухайн ажилтан өөрийн зэрэглэлийн дагуу урамшууллаа авна. 

Жишээ нь: Тухайн санхүүгийн бүтээгдэхүүн 1000$ байлаа гэж тооцоход, хэрэв маркетингийн захирал 62 хувийн зэрэглэл дээр байгаа бол 62 хувиа авна. Харин шинээр орсон хүн дадлагажиж туршлагажаагүй учир 30 хувиас эхэлж байгаа бол, тэр хоёрын зөрүү болох 32% байна гэсэн үг. Тэр хоёр тэр урамшууллаа хувааж авахад дээрх мэргэжлийн зөрүүг захирал дээр нэмж өгдөг. Харин тухайн ажилтан мэргэшсээр байгаад маркетингийн захирал болох үед бид хоёрын зэрэглэлийн зөрүү байхгүй болно. Нөгөө талаас нь харвал энэ бол хувь хүмүүсийн туршлага хийгээд чадварыг өндрөөр үнэлж байгаа шударга хуваарилалт ба өөрийн залуу ажилтнаа туршлагажуулахад хэн хэнийг нь хөшүүрэгдсэн бизнесийн мундаг систем юм.

Дээр дурдсан Baby Boomers-тай холбоотойгоор Даатгалын салбарт задаргаа явагдаж компаниуд агент буюу хувь хүмүүсийг их хэмжээгээр рекрут хийх болсноор, лиценз авч чадвал хэн ч ажиллах боломжтой бөгөөд ихэнх компаниудын эрэлт ихэссэнээр шинээр агент элсүүлэх эрхийг янз бүрийн түвшинд олгосон байдаг. Жишээ нь : Аль нэгэн компаний менежер нь агент элсүүлэх эрхтэй байхад өөр нэгэн компанид Маркетингийн захирал болсон үедээ агент элсүүлж өөрийн багаа бүрдүүлэх эрхтэй болох жишээтэй. Манай компани бол ажилтнууддаа олгосон байдаг. Шинэ ажилтан элсүүлсний төлөөх урамшуулал нь компани болгон өөр өөр. Зарим компани 100$ шагнал өгч байхад зарим нь комиссионыг хуваан авах зэргээр янз янзаар шийдсэн байдаг. Агентаар элсэж орон ажлынхаа явцад туршлагажиж, салбараа сайн мэддэг болсныхоо дараа өөрөө брокер болон өрх тусгаарлан гардаг. Өөрөөр хэлбэл даатгалын компанидаа тодорхой хэмжээний хураамж төлөөд, даатгалын бүтээгдэхүүн зарах эрхтэй франчайзинг болж байгаа хэрэг. АНУ-ын аль ч муж хотуудад Farmers эсвэл All state компаниудын салбар нэгжүүд энд тэндгүй байгаа. Энэ бол даатгалын франчайзинг гэсэн үг.

Миний өөрийн ажилладаг "WFG" компани франчайзингийн хэлбэрийг даатгалын салбарт анх нэвтрүүлсэн компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 200 гаруй компаний олон нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Даатгалын бүтээгдэхүүн зарсан урамшууллыг 3 шатлалаар хуваана. Үүнд : үндсэн ажилтан, ахлах, хэлтсийн дарга, мөн байгууллага нь авдаг гэсэн үг. Харин real estate бол брокер, үндсэн агент гэж 2 төвшинд хуваадаг байх жишээтэй.

...Миний ажигласнаар, АНУ дахь олон Монгол иргэд даатгалын систем болон борлуулж буй бүтээгдэхүүний талаар буруу ойлголттой байгаа нь, энэ системийг "пирамид", "сүлжээний бизнес" гэх ам дамжин тархсан ташаа яриагаар явдаг. Магадгүй энэ нь Монголчуудын хувьд цоо шинэ ойлголт, нөгөө талаар 1990-ээд онд Монголд дэлгэрч байсан "Сүлжээний бизнес"-ын луйврын хэргүүдтэй төсөөлж ойлгодогтой холбоотой байх.

АНУ-д ажиллаж, амьдарч байгаа олон Монголчууд санхүү, нягтлангийн чиглэлээр суралцаж байна. Энэ нь сурч гараад ажлын олдоц их байдагтай холбоотой. Монгол хүн гүйлгээ ухаан сайтай, юмыг амархан сурч, ойлгодог давуу талтай нь амьдрал дээр нотлогдсон үзэгдэл. Ийм учраас даатгалын салбарыг "сонирхоосой" хэмээн цаг заваа гарган энэ өгүүллэгийг бичлээ. Энэ салбар нь, эхэндээ сурах зүйл ихтэй амаргүй юм шиг санагдавч аажимдаа үр өгөөжтэй, мөн бусдаас хамаарахгүйгээр өөрийн асар их орлогыг босгох боломж ихтэй салбар юм. Энэ салбарт үр бүтээлтэй ажиллаж чадсан хүмүүс ихэвчлэн тэтгэвэрт гарахдаа саятан болж гардгийг анзаарсан.

Тa энэ талаар СОНИРХОЖ ҮЗЭЭРЭЙ. МАГАДГҮЙ ТАНЫ СОНГОЛТ ЗӨВ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ. Хувь хүн өөрийн зүгээс ТУСАЛЖ, ДЭМЖИХ боломжтой.

Лавлах зүйл болон мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл otgony@yahoo.com хаягаар 206-327-4261 утсаар холбогдож болно.

Жич : Би эдийн засагч мэргэжилтэй, математик системийн загварчлалаар Москвагийн Их Сургуульд аспирантурт суралцсан бөгөөд их сургуульд багш, АНУ-ын Төрийн департамент буюу Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд ахлах мэргэжилтнээр олон жил ажиллаж ирсэн ба одоо Сиатл хотноо суурьшин амьдарч байна. Миний фэйсбүүк хаяг : Otgon Yo.

 

 

 

 

Ё. ОТГОН

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:zuw bodol bn 2016-05-10
зочин:Мэдэхэд илүүдэхгүй юм байна 2016-05-10
Degi:Bayarlalaa 2016-05-11
Zochin:Mash c****al medeelel bn 2016-05-11
Hosoo: Za bayarlalaa. 2016-05-11
Nasaa:Bayarlalaa saihan sanaa baina. 2016-05-12
seattle:Mundag shuu , amjilt!! 2016-05-20
!!!!!!!!!!!!!:dampuursan ulsiin dampuu bodlogiig bitgii surtalchilaad bai da!!!!! 2016-07-21
Zochin:Daatguulagchaa ihevchlen haanaas oldog talaaraa tursh****a huwaaltsaach. 2016-12-04
Tume:Mundag shuu. Amjilt husie! 2020-12-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?