ХАМТ ХӨДӨӨ ЯВСАН ЭНЭТХЭГИЙН ЭЛЧИН САЙДЫН ЭХНЭР ХҮМҮҮСИЙН ХАЯСАН ХОГИЙГ ТҮҮГЭЭД Л БАЙХ ЮМ, САНАА ИХ ЗОВЛОО..

2020-07-23  

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсаар дамжуулан дараах уриалгыг гаргажээ.

 

Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Хур бороотой, зүлэг ногоо, цэцэг навч дэлгэрээд, зуншлага сайхан байна.

Монголчууд маань эх орноороо явж, амарч аялах дуртай. Тэр тусмаа дэлхий даяар коронавирус тархсан нь дотоодын аялал жуулчлалыг улам бүр нэмэгдүүлжээ. Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан коронавирусээр өвдсөн хүний тоо унтаад босоод ирэхэд л 15 саяд хүрч, хорвоог орхисон нь 620 гаруй мянга болжээ. 

Хүн амын дунд халдвар гараагүй болохоор бид харьцангуй чөлөөтэй, хүссэн газраа хөл тавьж байна. Харин энэ сайхан эрх чөлөөгөө эдлэхдээ эх байгалиа хайрлаж хамгаалахаа мартаад байна. БҮГДЭЭРЭЭ ХОГГҮЙ САЙХАН АЯЛЦГААЯ. Энэтхэгийн элчин сайд, гэр бүлтэйгээ бидэнтэй хөдөө явсан. Эхнэр нь бусдын хаясан хогийг түүгээд л байх юм. Санаа их зовлоо. Бүгдээрээ гадны хүмүүсээс дутуу эх нутгаа хайрлана гэж үү дээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гайхах юмгүй ээ:Энэ мэтээр Сараа минь ШОУ,ПОПОЛЛыг одоохон хийзнэж цаг хожиж байтал Байгал хамга**** энэ тэр асуудлаар хийрхэж замд хөндөлссөн нэгнийг унагаах Хүүкийн хүрд эргэхмөчид хүчээ өгөх цагийг хүлээж байдаа 2020-07-27
zocnin:ta ter epon ewegtrig **** zogcoj bcmyy bi baisan bol hamt tvvltsnee 2020-08-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?